Төрийн ордонд эмийн сонсгол эхэлсэн байна. Түр хороо байгуулан Ажлын хэсэг гарган энэ сонсголыг хийж байгаа бөгөөд сонсголд гэрчээр оролцож байгаа албаныхнаас асуулт асууж тайлбар авах ажлыг хийж байна. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир асуулт асууж хариулт авч байна.
Тэрбээр "Асуулт асуухаар шинжээч маань дараагийн илтгэлүүд дээр гээд байна. 2022 онд эм импортлогч нар асар их ашиг хийсэн байхаар харагдаж байна. Яагаад гэвэл Монголд 2022 онд эмийн үнэ буураагүй байгаа юм. Үнэ буураагүй байхад эмний өөрийнх нь өртөг асар бага болсон. Өмнөх 2021 онтой харьцуулахад 39 ам.доллар буюу 111 мянган төгрөгтэй тэнцэж байсан 1кг эм 2022 онд 16 доллар буюу 51 мянган төгрөгтэй тэнцэж байжээ. Гэтэл Монгол Улсад эмний үнэ буураагүй. Тэгэхээр 2022 онд асар их ашиг хийжээ" гэв.
Уншиж байна |