Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монголын улс төр, тэр дундаа АН-ын сонгуулийн “эрх мэдэл”-ийг маш нөлөөтэйгээр хуваалцаж байгаа гэдэг. Тэгвэл тэрбээр УИХ-ын сонгууль дөхсөн энэ үед буюу ойрын хугацаанд Москвад айлчлах бололтой. Бидэнд олдсон мэдээллээр, Х.Баттулгыг ОХУ-д айлчлахыг тус улсын төрийн түвшний субьектээс урьсан байна.
Ийм урилгыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ирүүлжээ. Ингэхдээ “…Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа айлчлаарай” хэмээсэн байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль одоогоос яг сарын өмнө болж, В.Путин улиран сонгогдсон юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ДАВАА ГАРАГ. № 74 (7318)