Японы сумогийн хамгийн дуулиантай аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлж эх орондоо ирээд 10 гаруй жил болжээ. Япон соёлд суралцсан гэхээсээ илүү хээгүй, билэг танхай зангаараа үлдсэн хүн гэж харж ярвдаг. Ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн сумогийн их аварга Улсын циркийг хувьчилж авснаас болоод нэр хүнд нь навс унасан.
Гэсэн ч гандан буурахгүй, түүнийг энэ жилийн сонгуульд 1 дүгээр тойрог буюу Архангай, Баянхонгор, Өвөрхангайн тойрогт нэр дэвших нь гэсэн мэдээлэл гарах болсон. Аав ээж нь Өвөрхангайх. Харин Ерөнхийлөгч асан Женко Х.Баттулга ахыгаа бараадаад хангайн бүсээс нэр дэвшээд гараад ирж магадгүй гэж олон нийт харж байна. Харин тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Үхсэн ацны чинь улстөр бэ. Намайг зүгээр тайван орхи" гэсэн пост оруулжээ.
Дашрамд дуулгахад, тэрбээр өөрөөсөө олон насаар дүү загвар өмсөгч эхнэртэйгээ гадаадын орнуудаар аялж зугаалж яваа бололтой шүү.