УИХ-ын чуулганы хуралдаан эхэлсэн байна. Хуралдаанаар есөн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг хэлэлцэж батлах ёстой юм. Яг одоо Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 7 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Хуультай холбогдуулан АН-ын гишүүн Ц.Туваан асуулт асууж хариулт авлаа. Тэрбээр "Бямбацогт сайдаас асуух зүйл байна. Агаарын бохирдлын асуудал үнэхээр хүнд байна. 10 хүн угаартаад нас барсан бол дахиад 15 хүн угаартаж хоёр нь нас барчихлаа. Иргэд агаараа хортой хоргүйг нь хараад мэдэхгүй байна. Хүмүүсийн анхаарал суларсан.
Автомашины үзлэгээр нүүрсэн янданг үзэж хардаг юмуу. Бусад автомашин дээр нүүрсэн яндан хэр байдаг вэ. Ганцхан приуст байдаг юмуу. Гаалийн байгууллагаар яндан яг ямар бараа гэж гараад байсан бэ. Яндан байдлаараа гарчихдаг юмуу эсвэл өөр бараа гээд гаргачихдаг юмуу. Замуудтай холбоотой асуудал байна. Дарханы замын асуудал яригдаж байна" гэв.
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Нүүрсэн яндангүй машинууд үзлэгт тэнцэхгүй. Гэвч яндангийн хулгайчид яваад хулгайлж, нөгөө талаар зардаг. Мөн хил гаалиар гаргачихдаг гэх мэт төвөгтэй асуудал байна. Тийм учраас хилээр нүүрсэн янданг гаргахгүй гэж үзээд байгаа юм. Энэ байдлыг анхаарч үзэх шаардлагатай. Приус автомашин Монголд 200 мянга гаруй байна.
Дарханы замын цөмрөлт бол шар усны үерт элэгдээд ийм байдал үүсчихсэн. Хариуцсан компани нь хариуцлагатай хандаагүй. Гүйцэтгэгч компани маш хурдан хугацаанд засаж байгаа. Дарханы замыг Улсын комисс хүлээж аваагүй" гэлээ.
Уншиж байна |