С.Одонтуяа: Сонгогчиддоо ул боов, чихэр жимс тараадгаа болимоор байна
2024-04-11

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуулийн төсөл шинэчилсэн найруулга” –ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцэв. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, төсөл санаачлагчаас хариулт авав.

 

 

 

Тухайлбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа " Хуулийн төсөлд "УИХ ын гишүүн нь бүрэн эрхийн хугацаандаа иргэд сонгогчиддоо эд зүйл тараах, аливаа хэлбэрээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхгүй байх” гэж оруулах ёстой. УИХ -ын гишүүд дөрвөн жилийнхээ гуравт нь сонгогчиддоо ул боов, чихэр жимс тараадаг. Энийгээ болимоор байна. Тайлангаасаа өөр ямар нэг эд зүйлс тараахгүй л байх хэрэгтэй. Монгол Улс авлигын индексээрээ "пуужиндаж" байна. 

 

УИХ-ын гишүүн сонгогчдынхоо талд 30 мянган төгрөгийн ул боов тараахад, зарим нь 30 мянгаас 100 мянган төгрөгийн эд зүйл тараадаг. Сонгогчдынхоо талд тараахад 75-150 тэрбум.  УИХ-ын гишүүний цалингаас давсан орлого. Энэ бол авлига нэмэгдүүлж байгаа эх үүсвэр.

 

Ард иргэдтэй уулзахаар сонгогчдын боловсрол өндөр болсон байна. “Баярын арга хэмжээ хийх гээд хэрэггүй, тэтгэврийн шинэчлэлээ хий, үнийн хөөрөгдлөө зогсоо. Дүүргийн жижиг ажилтай нарыг зовоохгүй, улсаа хөгжүүлэх үндсэн ажлаа хийгээч ээ” гэж зөвлөж байна.  Зарим УИХ-ын гишүүн чуулгандаа суудаггүй, нэг ч төсөл санаачилдаггүй, хуулийн хэрэгжилтэд анхаардаггүй. Юм л тараадаг. Тойрог томсохоор бэлэг сэлт тараах нь багассан болов уу гэтэл дөрвөн аймагт 40 тэрбумыг тараана гэж байна. Тиймээс бэлэг сэлт тараадгийг хориглох заалтыг заавал оруулах ёстой. Хоёрт, Агаарын бохирдлын түр хороог яагаад байхгүй болгов" гэв. 

Shuud.mn
Сонин хачин
hrh:
ард түмнээ битгий доромжил ул боовонд явдаг гэхнээ
2024-04-11
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-11
ene bugd heregguiee , us , nuursee zuudug dhn hungun duguitai turdeg tereg ugvul ch , ugsun hun gishuun boloh n gartsaagui shuu ! ger horoolol .
2024-04-11
Ал боов тараамаар юм. Ядаж хүн ам өсөг кккк
2024-04-11
Хувцас хунар бол болох уу ?!
2024-04-11
Нэртэй устай баримттай нь хэл тавь.
2024-04-11