Д.Ганбат: Сааль сүүний сав тараадаг Ганбат гишүүн ирээсэй гэж бодож байгаа байх
2024-04-11

УИХ-ын чуулганы хуралдаанд Д.Ганбат үг хэллээ. Тэрбээр "Өнөөдөр УИХ-ын чуулганаар олон асуудал хэлэлцэх юм байна. Сүүлийн үед ярьж хэлэлцэх асуудал олон байгаа ч асуудлууд нь бөөгнөрчихжээ. Байнгын хороодын ирц ч хүрэхгүй байх шиг.  Сонгогдохын төлөө та нар яарч байна. Хүн нь өлөн зөлмөн царайлаад явах юм. Зарим нь босоо ч билүү хэвтээ ч билүү хөдөлгөөнийхөн гэж баахан хүн дагуулаад явах юм. Өвөрхангай манай аавын нутаг л даа. Сайхан зун болох байх. Сааль сүү сав тараадаг Ганбат гишүүн ирээсэй гэж бодож байгаа байх. Олон мянган оюутанд бас сургалтын төлбөр тараадаг. Тэртээ тэргүй сонголтоо хийчихдэг юм.

 

 

Нэгдүгээр асуудал бол нийгмийг тасалдуулж байгаа асуудал бол манай С.Зоригийн асуудал байна. Зоригийн хэргийг нууцаас гаргах нь зөв. Олон улсын мөрдөн байцаагчийг авчирч шалгуулах ёстой. МАН ялбал энэ хэрэг илэрнэ гэдэг тэгээд ч илрээгүй хэчнээн ч цагдаагийн дарга гарч ирэв. Нам нь хэчнээн ч удаа ялав. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүүгийн асуудал байна. Тэр хүн энэ ордонд учир битүүлгээр нас барсан. Гадна дотны мөрдөн байцаагчийг урьж авчраад ажиллуулах цаг болсон. Тийм учраас парламентын засаглалтай юм бол хамгийн том хулгайчдаа танай намынхан ивээлдээ авдаг шүү. 

 

Хоёрдугаарт хүүхдийн хүчирхийллийн асуудлыг ярьмаар байна. Хүүхдэд ээлгүй засаг төр байна. Ямар ч харанхуй юм бэ. Цагдаагийн 4 алба хаагч бүтэн жил нас биед хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн байна. Та нар яасан муухай хөндий хүйтэн цэвдэг сэтгэлтэй хүмүүс бэ. Та нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох ёстой шүү"  гэв. 

 

Shuud.mn
Сонин хачин
Одоо усны лааз тараа.
2024-04-11
Jinhen pidaan daa uuniig songoj baidag humuusiig uruvdmuur shuu
2024-04-11