Ш.Адьшаа:Гурилыг ҮАБ-ын хэмжээнд авчирч, иргэдийг хямд үнэтэй гурилаар хангах ажлаа хий
2024-04-11

УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан эхэлсэн байна. Чуулганы эхэнд Ардчилсан намын гишүүд үг хэлж, асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ш.Адьшаа гурилын асуудлаар ийнхүү санал асуулга тавилаа.

 

 

Тэрбээр "Монголын төр засаг өнөөдөр ард иргэдийнхээ хүнсний хангамж, хямд төсөр хүнсээр хангах асуудал төрийн үүрэг байх ёстой. Үүргээ биелүүлэх ёстой. Өнгөрсөн оноос гурил тэжээлийн гаалийн татварыг тэглэх асуудлыг Засгийн газар, УИХ-ын түвшинд ярьсаар байгаад өнөөдөртэй золгов. Ямар зорилго цаана нь явагдаад байна. Гурилын импортын гаалийн татварыг тэглэж ард иргэдэд хямдхан гурилаар хангах ёстой биздээ. Том бүлэглэлийн эрх ашиг Засгийн газарт орж ирсэн байна. Монголын төрийг эзэлсэн бүлэглэл байна. Монголын банк санхүүгийн байгууллага нь банкны хүүгээр сорон мөлждөг. Гадны банк оруулж ирэх гэхээр Үндэсний аюулгүй байдал гэсэн хориг тээг ярьж өнөөдөр Монголчуудаа сөхрүүлж байна. 

 

Хямд үнэтэй гурил оруулж ирье гэхээр ҮАБЗ дотоодын үйлдвэрлэгчдийг сөхрүүлэх гэж байна гэсэн ийм утгагүй худал зүйл ярьдаг.  Нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашгийг хангаж байгаа шүү. Оросын аюул гэж ярих юм. Өнөөдөр ард иргэд хямд үнэтэй гурил тэжээл хэрэглэх ёстой. Монголын төр шийдвэр гаргах ёстой. Энэ асуудлыг ярихаар улстөржиж, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг. Ингэж муур хулгана болж тоглохоо болих ёстой. Хямд үнэтэй гурилаар хангахын тулд ҮАБ-ын хэмжээнд авчрах ёстой шүү" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
yniin horoo ajlaa hiigeechee tetgever tsalin halamj grupp hediig avaad guril mah budaa elsen chihree hedeer avaad hed yldej bna medehgyi tootsoogyi deerees ene dee.iim bayan uls iim guilgachin amidrah ni tur zasgiin buruu.uursduu l hulgailj shn amidarch baival boloo.
2024-04-11
Гурил юм аа:
Гурилын үйлдвэрийн эзэд Ардчилсан намых гэж хуцах юм аа. МАН 65 уулаа биз дээ хуцалгүй шийдвэрээ гаргаач МАНгаруудаа та нар л хямдхан гурил идүүлэхгүй байна ш дээ
2024-04-11
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-11
Zochin:
Tor zasgiin uureg gej solioroh, Toriin oroltsoog bii bolgoh geheer zah zeeliin zarchmaaraa hogjih geheer Tor oroltsoh esgui gej soliordog sh dee. Medeej buleglel bgaa ni todorhoi bgaa sh dee. Shatahuun dagnasan, guril dagnasan, barilga dagnasan, em hangamj dagnasan buegleluud bgaa bgaa. Ted l cholootei noerhoj ugsen huvialdaj une nemj, Toriin bodlogiin esreg ajillaad bgaan bish uu.
2024-04-11