Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр Нямандэлэгийн Мандуулыг томилсон билээ. Түүний хувьд 2021-2023 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, тус банкнаас бонд хэлбэрээр зээл авсан өрийг төлүүлэх ажилд үүрэгтэй хүчин зүтгэсэн гэдэг. Харин ажлаа хүлээлгэж өгөөд ШӨХТГ-ын дарга хийж байгаад больсон удаатай.
Тэгвэл Хөгжлийн банкны өр зээлийн талаар Н.Мандуул ингэж бичжээ. Тэрбээр " Хөгжлийн банкнаас тэрбум тэрбумын зээлийг анхнаасаа эргэж төлөх бодолгүйгээр аваад хувьдаа ашиглаж, тонож дээрэмдээд, эцэст нь чимээгүй дампууруулах гэж байсныг санаж байна уу? Зээлийг нь юутай ч нийтээрээ хөдөлж байж төлүүлж, банкийг, улсыг дампуурлаас аварсан.
Хөшигний ард юу болдог, ямар луйвар, авилгын систем байдгийг сонсгол хийж бүгдээрээ мэдэж авсан. Түүхэнд байгаагүй олон оролцогчтой шүүх хурал нээлттэй байдлаар явагдаж, эцэс сүүлд нь бараг хэн ч буруугүй болсон.
Банк зүгээр байж байгаад өөрөө дампуурах хэмжээнд очсон юм байх. Сонсголоор та нар харсан, ямар ч энгийн компани ХБ-аас зээл авч чадахгүй, дандаа том артай, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн компаниуд байсныг. Монголд бүх салбарт дүр зураг нэг иймэрхүү л байгаа. Бүгд мэддэг хэр нь үүний эсрэг юу ч хийдэггүй, дуугардаггүй байж болохгүй.
Бид хойч үе, хүүхдүүддээ ийм тэгш бус, шударга бус Монголыг үлдээж болохгүй ээ. Миний хувьд Хөгжлийн банкиннд 2 жил ажиллахдаа олон дарамт шахалт, заналхийлэл дундуур явж, энэ авлига, луйврын системийг нүдээр үзэж, тэмцсэний хувьд МАНАН бүлэглэл хэрхэн, яаж ажилладгийг өөрийн биеэр мэдэрсэн. Тийм учраас шударга бусын эсрэг тэмцэлд Л.Оюун-Эрдэнэ сайдыг дэмжинэ" гэжээ.
Уншиж байна |