Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчиндсэн байж болзошгүй хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, сэжигтнүүдийг цагдан хорьсон байгаа. Тэгвэл тус хэрэгт холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Хамгийн жигшүүртэй асуудал нь хохирогч охины ар гэр цагдаагийн байгууллагаас тусламж хүссэн байдаг. Тусламж хүссэн байхад туслах үүргээ гүйцэтгэхийн оронд өөрт байгаа мэдээллийг буруугаар ашиглаж, жигшүүрт хэргийг үйлдсэн нь өөрөө маш ноцтой асуудал. Туслаач гэсэн байхад ийм үйлдэл хийж байдаг. Туслах байтал бусад цагдаа нараа дуудаж ирүүлж ийм жигшүүрт хэргийг үйлдсэн байна. Өнөөдөр Монгол Улсад гэмт хэрэгтнүүдээс иргэдийг хэн хамгаалах вэ гэдэг нь том эргэлзээтэй болчихлоо. Цагдаа хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах вэ. Цагдаа нь харин иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. Дөрвийн дөрвөн хүн нийлээд хүүхэд хүчиндсэн нь маш ноцтой асуудал шүү. Танил талаараа энэ хэргийг аргалах гэсэн юм биш биздээ. Нэг айлын асуудал болгож сенсаац болгоод өнгөрүүлэх биш.
Цагдаа нь иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдээд байна. Манай намаас байгуулагдаж буй Ажлын хэсэг нь зөвхөн энэ хэрэгт ажиллахаас илүү цаашид ийм гэмт хэрэг гарахгүй байх талд анхаарч ажиллана. Дахиж ийм хэрэг гаргуулахгүй төлөө ажиллана" гэлээ.
Уншиж байна |