Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна “Олон төвт хот- Иргэдийн оролцоо” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зарлалаа Засгийн газар өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн талаар хэлэлцэж байна Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, -8 хэмийн хүйтэн байна ҮЙЛ ЯВДАЛ: “Хааны хаш” тусгай үзэсгэлэн гарч байна Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн мэнд дэвшүүллээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Нийтийн эзэмшлийн зам талбай дахь стандартын зөрчлийг арилгуулж байна
2024-04-08

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр хаврын их цэвэрлэгээг зохион байгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд эвдэрсэн гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ, тоглоомын талбай, хайс хашлагыг засварлах зэргийг үүрэг болгосон.

 

 

 

Хаврын их цэвэрлэгээ дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд үргэлжилж байгаа бөгөөд энэ хүрээнд УБЗАА-ны гэрээт 34 байгууллага 9000 ам метр талбайд цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн байна. Мөн Баянгол дүүргийн 34 хороо, 303 СӨХ, 2560 аж ахуйн нэгж, Баянзүрх дүүргийн 43 хороо, 350 СӨХ, 3210 аж ахуйн нэгж, зам талбайн арчилгаа, цэвэрлэгээг хийсэн бол Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас албан хаагчдаа уриалан, байгууллага, орчныхоо өнгө үзэмжийг сэргээн, угаалгатай их цэвэрлэгээг эхлүүлжээ.

 

Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хууль тогтоомж, хотын стандартыг мөрдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/367 дугаар захирамжийн дагуу нийтийн эзэмшлийн зам талбай дахь эд зүйлсийн зөрчлийг арилгах ажлын хэсэг гаран ажиллаж байна. Тодруулбал, нийтийн эзэмшлийн талбайд техник хэрэгсэл, бетонон барилга байгууламж байгуулах, байрлуулах, хийц эдлэл худалдан борлуулах, хоёрдогч түүхий эд авах зэрэг стандартын зөрчлүүдийг арилгаж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх юм. Энэ хүрээнд авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний дагуу эзэмшил газраа зориулалтын бусаар ашиглаж, ажил, үйлчилгээ эрхэлж байгаа болон талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүй дур мэдэн сунгасан зөрчилтэй иргэн, хуулийн этгээдийг 440 нэгж талбар, 134 зөөврийн байгууламжид давхардсан тоогоор 553 мэдэгдэл хүргүүлж, 75 зөрчлийг арилгасан байна.

 

 

Ил гарсан цахилгааны утсыг засаж, цэгцлэх, аюулгүй байдлыг хангахыг даалгасны хүрээнд 515 айл өрхийн цахилгааны ил гарсан утас, хэрэглэгчийн тоолуурын оруулгад үзлэг шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгалаа. Мөн 85 шонд таг хийж, явган хүний зам дагуу ил гарсан 311 метр кабелийг цэгцэлж булсан бөгөөд зөрчлийг арилгах ажил үргэлжилж байна.

 

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө. Тодруулбал,

  • Захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зураг төсөв, ажлын даалгаваргүй, байршил тодорхойгүй байгаа ажлуудыг яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх;
  • Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, жуулчны үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, холбогдох дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг хангуулж, засварлах, шинэчлэх, Хотын стандартын хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлэх;
  • Нийслэлийн хэмжээнд гарааш буулгаж байгаатай холбогдуулан чөлөөлсөн талбайд хийх тохижилтын зураг төслийг боловсруулах, бэлтгэл хангах зэргийг үүрэг болгосон юм.

Shuud.mn
Сонин хачин
Зангараг:
Автозамын засвар хийхдээ стандартын зөрчлийг арилгаж зассан зам дахин эвдрэхгүй байхаар чанартай хийж гүйцэтгээрэй ажил хариуцсан хүмүүс минь та нар мэрэгжлийн ур чадвараа гаргаарай.
2024-04-09