Сүүлийн үед нэр бүхий гурван жүжигчинтэй холбоотой мэдээлэл нийгэмд нэлээд дуулиан тариад байна. Тухайлбал СУИС-д сурдаг байхдаа доод ангийн хүүхдүүдийг дээрэлхэж зоддог байсан төдийгүй архи авахуулдаг мөнгө авдаг байсан гэх. Бүр оюутан охины үнэт эдлэлийг ломбарданд тавиулж байсан гэх мэдээллийг гэрчүүд ярилцлагаар өгчээ.
Тодруулбал, жүжигчин Б.Мишээлийг хүүхдийн хамар хугалж байсан, нүүрэн дээр нь ором гартал алгадаж байсан, ээмгийг нь ломбардуулж байсан гэх мэдээллийг өчигдөр нэгэн ээж ярьсан байсан.
Тэгвэл энэ мэдээллийг жүжигчин бүсгүй үгүйсгэж "Би хэн нэгнийг дарамталж, ээмгийг нь ломбарданд тавиулж байгаагүй ээ, энэ гараад байгаа бүх мэдээлэл худлаа гэсэн шүү" гэсэн байр суурийг илэрхийлжээ.