Б.Бат-Эрдэнэ:6 сая мал хорогдчихлоо, одоо малчдаа яах вэ
Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10.30 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөл оруулах тухай хуулийн төсөл
- Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Ж.Батжаргал нарын 38 гишүүн 2024.03.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн С.Одонтуяа нарын 19 гишүүн 2023.12.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар
Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэж байгаа бөгөөд гишүүд хуультай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ " Сүүлийн хоёр жил өвөлжилт хүндэрсэн. Энэ жил байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдчихлээ. 80 хувь нь зудтай. тэр дундаа зүүн гурван аймаг үнэхээр хүнд байна. Сая УИХ-ын 7-р тогтоолын дагуу бүсчилсэн хөгжлийн талаарх асуудлаар 20 гаруй сумдаар явлаа.
Дөрөвдүгээр сарын 01-ний байдлаар 6 сая мал хорогдсон мэдээлэл байна. Мал ногоо үнэрлээд л мууддаг шүү дээ. Өвлийн бэлтгэл хангахтай холбоотой шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч, давагдашгүй байдал үүслээ. Малчдын зээлийн асуудлыг яах вэ. Иргэдийг малжуулах, орлогыг яах вэ. Цаг алдалгүй шийдэх шаардлага байна" гэв.
УИХ-ын Г.Занданшатар "Маш олон асуудлууд ил тод болсон. Гадаадын иргэд Монгол Улсын нэрээр газар нутаг авсан байсныг хуулийн байгууллагаас шалгаж байгаа. Ашигт малтмалын лицензтэй холбоотой том хяналт шалгалт явагдаж байгаа" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ