Л.Оюун-Эрдэнэ: Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байна
2024-04-04

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг танилцуулж үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр,
 
Эрхэм монголчууд аа, Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

 


 
Өнгөрсөн 30 жилийн оноо алдааг засаж, шинэ 30 жилийг нийгмийн уур амьсгал тогтолцооны хувьд эхлүүлэхийг Засгийн газар хичээж, авлигатай нам харгалзалгүй тэмцэж, улс төрийн намууд, хууль хяналтын байгууллага, шүүх хүртэл тархан байршиж, улс дамнан хүчирхэгжсэн бүлэглэлтэй эрх ашгийн хувьд тулсаар ирлээ.
 
Энэхүү тэгш бус хязгааргүй их баялаг, тэдэнд үйлчилдэг бүлэглэлийн өмнө Монгол төр, ард түмэнтэйгээ олон жил сааралтан хүчгүйдсээр ирсэн нь гашуун боловч бодит үнэн юм аа.
 
Монголчууд бидний итгэмтгий, уйдамхай, өрөвч занг ашиглан баялгийг нь, газрыг нь, нийтийн өмчийг нь, шүүхийг нь, намыг нь, төрийг нь хэдхэн хүн өмчлөн авч, аалзны шүлс мэт хэрсэн авилгын систем хэрхэн үүсгэснийг одоо л нийгэм дүгнэж эхэлж, мөсөн уулын оройг харж эхэлж байна.
 
Баялаг тойрсон луйврын олон нийтийн мэдэх хэсэг нь л Эрдэнэтийн 49 хувь, Монголросцветмет, Дарханы Төмөрлөгийн үйлдвэр болон түүний харьяа стратегийн ордууд, Оюутолгойн Дубайн гэрээ ба 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын асуудал, Тавантолгой компанийг 100 жилээр худалдахыг завдсан хэлцэл зэрэг байсан билээ.
 
Эрдэнэтийн 49 хувийн луйвар таслан зогсоогдсоноор улсад төвлөрүүлж байсан 962 тэрбум, хоёр их наяд төгрөг болно гэдэг цэвэр ашиг нь цар тахлын үед дулаан, цахилгаан төлөх хэмжээнд давна гэдэг бүлэглэл ямар их хэмжээний бүртгэлгүй мөнгөтэй байсан гэдгийн энгийн нэг нотолгоо юм.
 
Эрдэнэс Тавантолгой компани ил тод болж, засаглал сайжирснаар 2023 онд 9.6 их наяд төгрөгийн орлого олж, 3.5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллан, 2022 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 104 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон бол энэ долоо хоногт 2023 оны цэвэр ашгаас 1072 хувьцаатай иргэнд 256 мянган төгрөгийн ногдол ашиг олгож байна.
 
Улсын төсвийн орлого 4.6 их наяд төгрөгөөр анх удаа давж, төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр нэмэгдэж, нийслэлийн цэцэрлэгийн хүртээмж сайжирч, валютын нөөц таван тэрбум ам.доллар давна гэдэг ямар их хэмжээний боломж алдагдсаны бас л нэг жишээ юм. Оюутолгойн 34 хувьд ногдох өр тэглэгдээгүй бол бид өнөөдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх боломжгүй. Харин ирээдүйд үүсэх 22 тэрбум ам.долларын өрийн тухай л ярилцах байлаа.
 
Монгол Улсын Үндсэн хуульд байгалийн баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна хэмээн хуульчилсан боловч нийт стратегийн 16 ордын долоо нь Эрдэнэс Монголын харьяанд, мөн стратегийн нөөцөд бүртгүүлэхгүйн тулд нөөцийн суурь мэдээллийг нь өөрчилж, АМНАТ, татвараас нуугдсан их хэмжээний баялаг бүртгэлгүйгээр далд эдийн засгийг бүрдүүлэн оршиж байгааг Улсын Их Хурал удахгүй болох нийтийн сонсголоор ил тод болно гэдэгт итгэлтэй байна. Энэ үйл явц мөн л нийгмийг нэлээдгүй бухимдуулах боловч, 30 жилийг зөвөөр дүгнэхийн тулд иргэд, олон нийт зайлшгүй үүнийг мэдэх ёстой.
 
Өнгөрсөн хугацаанд энэ бүлэглэлтэй мөргөлдсөн улс төрчид, нийгмийн зүтгэлтнүүд учир битүүлгээр амь насаа алдаж, эсвэл улс төрийн тавцангаас шахагдан зайлуулагдсаар ирснийг түүхэн баримтууд нотолно.
 
Ордон дотор хүч мөхөствөл олон нийтийн дэмжлэг авч тэмцлээ үргэлжлүүлнэ гэж Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа хэлж байсныг Та бүхэн санаж байгаа биз ээ. МАНАН хэмээн томъёологдсон энэхүү системийг задлахын төлөө хатуу зогссон магадгүй сүүлчийн Засгийн газар ч байж магадгүйг нэрэлхэлгүй үнэнээр нь хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Шүүхийн шатанд бүлэглэлийн томилсон шүүгчдийн өмнө хүч мөхөстөж байгаагаа ч нуугаад яахав.


 
Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зарчмын шийдэл гаргах Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн батлагдах үйл явц хялбар биш, ард түмэн Та бүхнийг анхаарлаа хандуулж, хэн нь хаана байгааг нарийвчлан дүгнэхийг, энэ хууль батлагдахад Ерөнхий сайдад олон нийтийн дэмжлэг одоо л хэрэгтэй байгааг, нам харгалзалгүй суурь зарчим дээр нэгдэхийг ард түмнээсээ Ерөнхий сайдын хувьд хичээнгүйлэн хүсэж байна.

 


 
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж буй Үндэсний баялгийн сангийн тухай хууль Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлсэн Монгол хүн баялагтаа эзэн байх тогтолцооны реформын эхлэл цэг бөгөөд улс төрийн намуудын түвшинд олон жил яригдсан салангид төслүүдийн уулзах цэг болж чадна гэдэгт итгэж байна.
 
Үзэл бодлын зөрүүтэй ч суурь зарчимд нэгдэхээ илэрхийлсэн Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд нарт талархаж байгаагаа илэрхийлье.
 
Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын  сангаас бүрдэх бөгөөд сангийн хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалтыг татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд ажиллах Норвегийн баялгийн сан болон Сингапурын хуримтлалын сангийн жишиг загварт тулгуурласан болно.


Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын сан болон бүс ба орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгийн 65 хувиас бүрдэх бөгөөд олон улсын зах зээлийн санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулах боломжийг энэхүү хуулийн хүрээнд нээж байна.  
 
Хуримтлалын сан нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувь, тодотгож хэлбэл, Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Оюу Толгой болон цаашид ашиглах стратегийн ордуудын ашиг Монгол банканд иргэдийн нэрийн дансанд ШУУД төвлөрч, иргэдийн орон сууцжуулалт, боловсрол, эрүүл мэндэд зарцуулагдахаар энэ хуулийн төсөлд тусгагдлаа.  
 
Энэ нь уул уурхайн баялгийг зөв, өгөөжтэй ашиглах тусам иргэдийн хуримтлал арвижиж, хүний хөгжил, нийгмийн тогтвортой байдлын цөм болсон дундаж давхаргыг бүрдүүлэх суурь асуудал болсон орон сууц, боловсрол, эрүүл мэндийн бодлогын цогц томоохон реформ болох стратегийн ордуудаа иргэд өөрсдөө бүлэглэлийн эрх ашгаас хянах, үр өгөөжтэй ажиллахыг шаардах, байгаль орчинд ээлтэй, өндөр технологид тулгуурласан, нээлттэй уул уурхайн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг илүү хүртээмжтэй болгоход чиглэгдэх давуу талтай гэж үзэж байна.
 
Хөгжлийн сан нь нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд гол нэр төрлийн эрдэс баялгийн үнэ тухайн жилийн төсөвт тооцсон тэнцвэржүүлсэн үнээс өндөр байснаас нэмэгдэж орох төсвийн орлогын 50 хувиас бүрдэнэ.
 
Хөгжлийн сан нь Монгол Улсын нийгмийн хөгжилд тулгамдаж буй томоохон төслүүдийг санхүүжүүлэх үндсэн зорилготой бөгөөд метро, гүүрэн байгууламж, шинэ хотууд, орон нутгийн хурдны зам зэрэг улсын төсвөөс шууд санхүүжүүлэхэд хүндрэлтэй томоохон төслүүдийн үржүүлэхийн хүрдийн үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.
                       
Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжих, арвижах суурь зарчим нь ил тод, шударга ёсны зарчим. Баялаг бүтээх, баялаг ашиглах гэдэг бол олон улсын жишигт тэнгэр газар мэт өөр ойлголт байдаг билээ. Байгалийн баялаг нь хүний гараар бүтээгдээгүй, дахин сэргээгдэхгүй, олон сая жилийн хугацаанд бий болсон, газрын хэвлийд орших ард түмэн бүх нийтээр үр өгөөжийг нь хүртэх учиртай баялаг юм.


Аль ч улсын дахин сэргээгдэхгүй баялгийг ашиглагчид тухайн ард түмэндээ туйлын хүндэтгэлтэй хандах нийгмийн хариуцлагатай байдаг нь олон улсын нийтлэг ёсзүйн хэм хэмжээ байдаг билээ. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь заавал нээлттэй хувьцаат компани байх, нийт хувьцааны 20-оос дээш хувийг аливаа этгээд дангаар болон харилцан хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,


Улстөрч сонгууль боддог бол, төрийн зүтгэлтэн ирээдүйн шинэ үеийг боддог гэдэг үг бий. Сонгууль дөхсөн байгааг ойлгож байгаа ч тангараг өргөсөн нийтийн эрх ашгийг төлөөлж буй төрийн зүтгэлтний хувиар харж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэн баталж өгнө гэдэгт Ерөнхий сайдын хувьд итгэж байна.
Баярлалаа гэлээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Davidson Albert:
Zovem se Veronika i nisam mogla vjerovati kako sam dobila kredit od 20000 eura. Ponovno sam sretan i financijski stabilan i hvala Bogu da takve kreditne tvrtke još uvijek postoje na ovim prevarama posvuda, savjetovali su me i savjetovat ću svima koji trebaju kredit da ih koriste kako bi izašli iz financijskih poteškoća, možete ih kontaktirati putem e-pošte ( davidsonalbertloan@gmail.com) Brzo kontaktirajte (davidsonalbertloan@gmail.com) danas i dobijte svoj zajam od njih po stopi od 3%. Obavezno kontaktirajte DAVIDSON ALBERT LOAN COMPANY.
2024-04-07
Edwin Hiking:
Hello everyone. My name is Edwin Hiking. I want to publicly thank GEO COORDINATES HACKER for retrieving my stolen bitcoins. I never believed in bitcoin recovery because I was made to understand that it is not possible. I fell victim to an internet investment fraud. I am lucky today to have recovered my bitcoins, I had put in $784,000 worth of bitcoins. I found myself in a state of despair after falling victim. A friend of mine told me about GEO COORDINATES HACKER. Their expert team specializes in recovering lost assets from scammers, and within just 72 hours, they were able to successfully retrieve my funds. My trust in GEO COORDINATES HACKER and humanity has been restored by their professionalism, knowledge, and capacity to retrieve my money. They are unquestionably a reliable option for getting misplaced bitcoin back. I am pleased because of how fast they acted in recovering my stolen bitcoins. They are really so professional and reliable, when it comes to bitcoins recovery, quick contact GEO COORDINATES HACKER contact COORDINATES HACKER. Email; geovcoordinateshacker@proton.me Email; geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
2024-04-05
За одоо болноо Чамд эрх мэдэл бгаа Сталин болох гээ юу?
2024-04-05
Уншигч:
Хамгийн том ах байж ийм ч юм ярих гэж. Барьцаа ахиулаад л байдаг үр дүн байдаггүй ээ, эцэст нь энэ том ах шиг хүн үгүй болохоор коммунист системдээ буцаж унах байх оо.
2024-04-05
shuuh n tur zasgaa udirdaad bn uu ? er oilgomjgui boljee , gemt heregtnuud gemgui tsarailj deeshee devsheed bdg n ymar uchir nachirtai bnaa ?
2024-04-05
Muugii:
Shuuh Undsen huuli busad huuli togtoomj mun es zuin hem hem her bolon Uuriig dotood itgel unemshileer shiidwer gargadagiig huuliig ni oli unshaad medej av. Harin EC-d hulgaichiig ni il bolgood ugluu iim hun umnu ni bsangui. Ilt hulgai hiisen huniig shuuh ni hamgaalaad bna. Malhan mine
2024-04-04
Muugii:
Mal mine ee!!! Chiniiheer Elbegdorj Battulga 2 shig buh shuugchdee halaad butsaaj avahdaa amlaltiig avch batalgaajuulan tomiloh uu??? Tegwel uur 1 hongil bii bolno geed Shuuhiin erunhii zuvluliin huuliig batalj shuugchdiig hamgaalj ugsun yum. Harin ter hamgaalalt dor chinii umuuruud bgaa shuugchid orj suuchihaad avligiin esreg buh ajild saad bolood bna. Shuukh zasaglal gej duulsan uu!!! Ter chine hudulj uguhgui hongildood bna.
2024-04-04
үнэн эргүү дагз. Шүүхийг шинэчилэх эрх мэдэл хэнд байгааг мэдэхгүй. худлаа буруугаа шүүх, АН, Элбэгдорж. Батүүл, өмнөх 30 жил гэх мэт рүү чихнэ Өөрөө юу ч чадахгүй. Бүх цаг үеийн хамгийн тэнэг ерөнхий сайд.
2024-04-04
Muugii:
Mal mine ee!!! Chiniiheer Elbegdorj Battulga 2 shig buh shuugchdee halaad butsaaj avahdaa amlaltiig avch batalgaajuulan tomiloh uu??? Tegwel uur 1 hongil bii bolno geed Shuuhiin erunhii zuvluliin huuliig batalj shuugchdiig hamgaalj ugsun yum. Harin ter hamgaalalt dor chinii umuuruud bgaa shuugchid orj suuchihaad avligiin esreg buh ajild saad bolood bna. Shuukh zasaglal gej duulsan uu!!! Ter chine hudulj uguhgui hongildood bna.
зүтгэлтэн гнээ .кк:
Улс төрч биш Төрийн зүтгэлтэн гнээ.Ямар ичдэггүй новш ьэ
2024-04-04
Монгол улсын шүүх тэгээд чамд захирагдах уу? Чиний өмхий амаар шийдвэр гаргах ёстой юу хуц
2024-04-04
Muugii:
Shuuh Undsen huuli busad huuli togtoomj mun es zuin hem hem her bolon Uuriig dotood itgel unemshileer shiidwer gargadagiig huuliig ni oli unshaad medej av. Harin EC-d hulgaichiig ni il bolgood ugluu iim hun umnu ni bsangui. Ilt hulgai hiisen huniig shuuh ni hamgaalaad bna. Malhan mine
Мундаг сайн ажилж бгаа залуудаа урьд өмнө хэзээ ингэж томчуудын хэрэг илэрдэг бсын ,толгой дээрээсээ шээлгэж баалгаал шавхруу долоогоол бж бждээ ард түмэн
2024-04-04
худлаа гоншигнож том баахаас өөр хийсэн юмгүй энэ хүүхэд одоо лаазаа өшиглөөд гудамжиндаа гарах цаг дөхөж бн доо. Монгол улсын шүүхийг зүхээд байдаг янзын махан толгойт вэ.
2024-04-04
huz:
ooriinhoo shuugchiig tomildogguiee hoshgiruulaadl bna daa
2024-04-04
Сээгий:
Эбэг их зүхээд байгаа нь шүүхийн хуулыг өөрчилж улс төрчидөөс хараат бус болгосон учираас хүссэн зүйлийг нь хииж өгөхгүй болхоор томилгооны шүүх гээд орилоод хэцүү гар вэ бодлого ажил ярихгүй хов гомдол базаад чадахгүй бол больчихолдоо чамаас өөр чадах хүн байх байлгүй халхын заяа хаячаагүй байлгүй эбэгээс хойш шүүгчидын хэдэн хувь солигдсон томилогдсон тэрийг гаргаад тавьчих сэтгүүлч алга уу
2024-04-04
За Одоо больдоо Путины дарангуйлалыг хүсээд бна Бид шүүхийг дээдэлнэ
2024-04-04
Гудамжнаас ард түмэнээс масс дэмжихгүй бол энэ авилгалтай тэмцэх хүч хомсдож байна...
2024-04-04
зочин:
Ашигт малтмалын бүх ордуудыг 100 хувь төрийн өмчлөлд аваагүй нөхцөлд, ашигт малтмалын бүх ордуудыг хувийн компани, хувь хүмүүст ашиглуулахыг хориглосон хууль гаргаагүй цагт монголын зовлон арилахгүй бөгөөд улам лавшрахыг 1000 хувийн баталгаатай хэлж байна. Бусад нь бүгд чалчаа үг.
2024-04-04
Л БАЯР:
ҮҮҮНИЙГ ГОНГИНОНО ГЭДЭГ ЮМ ДАА. ДАНДАА Л ГОНГИНОЖ ЯВАХ ЮМ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ
2024-04-04
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-04