Ерөнхий сайд асан С.Батболд дэлхийн хэвлэлүүдэд...
2024-04-03

Энэхүү зураг дээрх нийтлэлүүд бол Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Батболдтой холбоотой авлигын асуудлаар гадаадын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан авлигын мэдээллүүдийн цөөхөн хэд нь. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хууль зүйн яамнаас албан ёсоор гаргасан мэдэгдэлд “Монголын Ерөнхий сайд асан С.Батболд уул уурхайгаас орж ирсэн хууль бус хөрөнгөөр Нью-Йорк хотноо хоёр үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нь тодорхой болсныг АНУ-ын прокурорууд шалгаж байна” хэмээн мэдээлсэн нь гадаадын мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд өртөж BBC, Bloomberg, Reuters зэрэг томоохон агентлагууд онцлон мэдээлэв.

 

 

“Монголын уул уурхайн алдагдсан мөнгө хаачсан бэ”, “Монголын Ерөнхий сайд асан уул уурхайн хулгайн мөнгөөрөө Нью-Йоркын төвд тансаг байрууд худалдан авчээ”, “АНУ Монголын экс Ерөнхий сайдын авлигын асуудлыг нухацтай анхаарч байна” зэрэг гарчигтайгаар хэвлэлүүдийн хуудаснаа цуварч байсан дээрх мэдээллийн гол агуулга нь Ерөнхий сайд асан С.Батболдын ойрын хамаарал бүхий Хонгконгийн компанийн ТУЗ-ийн гишүүний компани Нью-Йорк хотын төвд хоёр байшин худалдан авчээ.

 

Дээрх хоёр байрны нэгийг худалдан авах үед С.Батболдын хүү хамтран худалдан авагчаар бүртгүүлж байсан бол нөгөө нь хүүгийнх нь Америкийн банкинд данс нээлгэхдээ өгч байсан оршин суугаа хаягтай нь таарч байсан зэрэг ноцтой мэдээллүүд ил болоод байгаа. АНУ-ын прокурор, хуулийнхны ил тод зарласан дээрх асуудалд нэр холбогдсон Ерөнхий сайд асан одоо болтол тайлбар өгөөгүй хэвээр байна.

 

Тэгвэл энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн өнгөрсөн сарын 12-нд өөр нэгэн дуулиан зарим мэдээллийн сайтуудаар цацагджээ. Энэ нь холбогдсон “эзэн” нь ижил боловч, Малайзын экс Ерөнхий сайд Нажиб Разактай холбоотой бас нэгэн шинэ дуулиан бололтой. Дээрх мэдээллийг нягталж үзвэл Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакын хууль бус санхүүгийн асуудалд орооцолдсон SRC компаниас Ерөнхий сайд асан С.Батболдын хүүд мөнгө шилжүүлсэн нь хууль хүчний байгууллагуудын шалгалтаар ил болжээ.

 

Энэ талаар “New straits times” сайтад нийтлэгдсэн мэдээллийг орчуулан хүргэе.

Эх сурвалж: https://www.nst.com.my/news/crime-courts/2024/03/1024742/former-mongolian-pms-son-received-src-internationals-money-court

 

Монголын экс Ерөнхий сайдын хүү SRC Интернэйшнл компаниас мөнгө авсныг шүүхээс мэдээлэв

 

Оргон зугтсан бизнесмен Лоу Тэк Жотой холбоотой гэгддэг Muraset Limited компани 2011 оны арванхоёрдугаар сард SRC International банкны данснаас 15 сая ам.доллар авсан тухай дээд шүүхээс мэдээлсэн. Энэ их хэмжээний мөнгийг хэд хэдэн хүнд шилжүүлсний дотор Монгол Улсын Ерөнхий сайд асаны хүүгийн нэр багтаж байна.

 

2010 оны гуравдугаар сард Британийн Виржинийн арлуудад  байгуулагдсан “Muraset Limited” компани 2011 оны арванхоёрдугаар сарын 27-нд энэхүү мөнгийг хүлээн авсан гэж Британийн санхүүгийн мөрдөн шинжээч Анжела Баркхаус дээд шүүхэд мэдэгдсэн юм.

 

Оффшор дахь хөрөнгийг буцаах чиглэлээр мэргэшсэн санхүүгийн мэргэжилтэн тэрээр, “Muraset”-ийн талаар судалж байхад Монгол Улсын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд “Muraset”-ийг өөрийн хувь нийлүүлэгч, Британийн Виржинийн аралд бүртгэлтэй “Grandcastle Assets Limited” компаниар дамжуулан хянадаг байсан нь тогтоогдсон. Одоогоор тус компани ямар төрлийн бизнес эрхэлдэг нь тодорхойгүй байна” хэмээн нэмж хэлжээ. Мөн Монголын улстөрч Дашийн Уранбилэгийн данс руу хоёр сая ам.доллар шилжсэн.

 

Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакийн эсрэг SRC олон улсын шүүхэд мэдүүлэг өгсөн хоёр дахь гэрч "Батболдын хүү Баттүшигт 40 мянган ам.доллар өгсөн" хэмээн мэдүүлжээ.

 

Анжела Баркхаус “4.5 сая ам.долларыг Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч, “Мурасет” компанийн захирал Чон Чу Янг руу шилжүүлсэн байна” гэж мэдэгдсэн. Мөн Чон Чу Янгийн гэргий Ким Хак Сёон руу 1.4 сая ам.доллар шилжүүлж байжээ.

 

Бусад гүйлгээнүүд дунд С.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзэмшдэг Британийн Виржинийн аралд бүртгэлтэй Infinite Properties Limited болон Bophut Investments Limited компаниудад тус бүр 4.54 сая, 2.5 сая ам.долларын шилжүүлгүүд багтаж байна...” хэмээн үргэлжилжээ.

 

Энэхүү нийтлэлд бичсэнээр Малайзын SRC компани нь Ерөнхий сайд асан С.Батболдоос гадна гадаадын томоохон компани, эрх мэдэлтнүүдтэй холбоотой хэд хэдэн ноцтой  шилжүүлгүүд хийснийг онцлон бичсэн байна. Энэ асуудал шүүхийн шатанд яваа бөгөөд 2021 оны тавдугаар сарын 7-ны өдөр SRC-ийн шинэ удирдлага Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разакыг анхны хариуцагчаар татаад байгаа юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 3. ЛХАГВА ГАРАГ. № 65 (7309)

Shuud.mn
Сонин хачин
Dave allen:
Recording the success in Cryptocurrency, Bitcoin is not just buying and holding till when bitcoin sky-rocks, this has been longed abolished by intelligent traders ,mostly now that bitcoin bull is still controlling the market after successfully defended the $60,000 support level once again and this is likely to trigger a possible move towards $1090,000 resistance area However , it's is best advice you find a working strategy by hub/daily signals that works well in other to accumulate and grow a very strong portfolio ahead. I have been trading with Mr Bernie Doran daily signals and strategy, on his platform, and his guidance makes trading less stressful and more profit despite the recent fluctuations. I was able to recover my funds and Recover my losses and easily increase my portfolio in just 3weeks of trading with his daily signals, growing my $3000 to $35,000 profits $3500 to $65,000. Mr Bernie’s daily signals are very accurate and yields a great positive return on investment. I really enjoy trading with him and I'm still trading with him, He is available to give assistance to anyone who love crypto trading and beginners on the trade market , he can also help you recover/retrieve lost or stolen cryptocurrencies, you contact him on WhatsApp : + 1424(285)-0682 , Gmail : BERNIEDORANSIGNALS@GMAIL.COM for inquiries , Crypto is taking over the world
2024-10-02
Дэлхийн хэвлэлүүдээр ийм мэдээ яваад байхад энэ их гарын луйварчингаа гишүүнээс нь ч болиулдаггүй наасс?
2024-04-04
Zocnin:
Cy malaiziin ulstorcnidtei holbootoi bj mongol ohini allagiig heregsdeggui bsiim bna
2024-04-04
huz:
chi buudaad ogooch
2024-04-03
huz:
delhii shuugiad bdag manaih hamgaalaad bdag bugd luivarchin yumaa
2024-04-03
зочин:
Ард түмний байгалийн баялагийг улаан цайм дээрэмдэж авсан дээрэмчин, хулгайч, луйварчин монголын газар шороон дээр бүр УИХ-ын гишүүн болчихоод эрх чөлөөтэй яваад байхад нь Монгол улсын тагнуулын алба, авилгалдтай тэмцэх газар, цагдаагийн газар, прокурор, шүүх байгуулагууд нь нүдгүй, чихгүй юм шиг яваад байхаар нь ард түмэн яаж төр засагтаа итгэх вэ? Ард түмэн төр засгаа үзэн ядаж байна.
2024-04-03
ИЙМЭРХҮҮ АВИЛГАЧДЫГ ТӨР НЬ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ОРОСЫН МАФИ ШИГ ШУУД ОЛОН НИЙТИЙН ГАЗАРТ БУУДАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГВЭЛ МОНГОЛЫН МАФИЙН ГАР ХӨЛ БОЛОГСОД ЖООХОН Ч БОЛОВ ЧИЧРЭХ БОЛОВ УУ.
2024-04-03
huz:
chi buudaad ogooch
МАНАЙД ЭНЭ АВИЛГАЧ ЛУЙВАРЧИНГ ДИЙЛЭХГҮЙ БОЛОХООР НЬ АНУ ШАЛГАЖ ӨГӨХ НЬ МАНАЙ УЛС ЕР НЬ ЯАЦАРЦАН УЛС ВЭ
2024-04-03
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-04-03
зочин:
Ашигт малтмалын ордуудыг гагцхүү 100 хувь төрийн өмчлөлд (ард тзүмний мэдэлд) авч байж л монголын хулгай дээрэм цэгцэрнэ. Өөр зам байхгүй.
2024-04-03
Монголчууд минь толгой дээрээсээ баалгаж шээлгэчих юм байналдаа
2024-04-03
"ИНЭЭМСЭГЛЭЛ" ХАМТЛАГИЙГ БАЙНГА ДЭМЖИЖ ТОГЛОЛТЫГ НЬ ИВЭЭН ТЭТГЭДЭГ "ТӨГӨЛДӨР" САНГИЙН ТЭРГҮҮН НЬ СҮ.БАТБОЛДЫН ЭХНЭРИЙНХ БАЙДАГ. ИНЭЭМСЭГЛЭЛИЙНХЭН ХАМ ХЭРЭГТЭН БОЛОХ ВИЙ ДЭЭ АЛСДАА. ЯМАР МӨНГӨӨР ИВЭЭН ТЭТГҮҮЛЭЭД БАЙСАН НЬ ШАЛГАГДААД ИРВЭЛ ЭНЭ ИХ МӨНГӨНИЙ ХАЯЛАГА БАЙХЫГ ҮГҮЙСГЭХ АРГАГҮЙ Л ЮМ.
2024-04-03
зочин:
Шунал дуусахгүйн дөө.
2024-04-03