Ярилцлагын хатан гэгддэг сэтгүүлч Б.Ганчимэгтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт оролцож нээлттэй ярилцжээ. Ерөнхий сайд экс Ерөнхийлөгчид болон хотын дарга байсан Э.Бат-Үүл мөн нийслэлийн газрын наймааг цэцэглүүлж зарсан гэх М.Энхболд, Т.Бадамжунайн талаар ноцтой зүйл ярьжээ.
Тэрбээр "Манай намд байгаа дамнан тоглосон хүн бол манай М.Энхболд, дунд нь байсан хүн Т.Бадамжунай байсан. Улаанбаатарт баригдсан хороололуудаас стандартын дагуу зөвшөөрлөө аваад баригдсан барилга гэж бараг байхгүй дээ. Бүгд авлигаа өгөөд байшингаа барьчихаад дараа нь зөвшөөрлөө нөхөж авсан байдаг байхгүй юу" гэжээ.