Өмнөговиос Улаанбаатар чиглэлд 38 зорчигч тээвэрлэж явсан суудлын автобус ачааны машинтай мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол өнөө өглөө Дундговь аймгийн нутаг дэвсгэрт гарсан талаар мэдээлсэн билээ. Ослын улмаас олон хүн бэртэж Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байгаа юм.
ГССҮТ-өөс Яаралтай тусламжийн тасгийн багийнхан болон мэргэжлийн эмч нарын баг яг одоо Төв аймагт ажиллаж байгаа бөгөөд өвчтөнүүдээ хөнгөн, хүнд, хүндэвтэр гэсэн гэмтлийн зэргийг тогтоохоор ажиллаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар ослын улмаас хоёр иргэн нас баржээ. Автобусны жолооч болон туслах жолооч нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мөн таван хүний биеийн байдал хүнд, 18 хүний гар хөл нуруу хугарсан гэх мэдээлэл байна.
Уншиж байна |