Өнөө өглөө 09:00 цагийн үед Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус, ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол Дундговь аймгийн нутаг дэвсгэрт гарчээ. ГССҮТ болон Мөнгөнгүүр эмнэлгээс яаралтай баг гарч, ослын газар ажиллаж, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт өглөө 10.00 цагийн үед 18 хүн хүргэсэн байна. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсээс тавынх нь бие маш хүнд байгаа ажээ. Биеийн байдал маш муу байгаа хүмүүсээ хот руу яаралтайгаар авчрахаар болжээ.
Төв аймгийн эмнэлгийн эх сурвалж "Осолд өртсөн 20 гаруй хүн эмнэлгийн тусламж авахаар хүргэгдэж ирсэн байна. Гэмтсэн иргэдийн биеийн байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй" гэжээ.
Тухайн ослын газар ажилласан эмчийн хэлж буйгаар "Эмч болсоор хамгийн аймар өдөр байлаа. Ослоор бүтэн аймгийн эмнэлэг дүүрэхийг үзлээ. Хааш л харна цус, хааш л хандана орь дуу" хэмээн бичжээ.