Өчигдрийн цасан шуурганаар төөрсөн сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Тодруулбал, Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол гарав. Түүнчлэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас “Төмөртийн гол” хүртэлх зам цасанд хаагдсан дуудлагаар алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байна.
Маргааш Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Уншиж байна |