ОБЕГ-т шар усны үерт автлаа гэсэн дуудлага тасралтгүй ирсээр байна. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 25-нд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, ... дугаар байр барилгын 1 дүгээр давхар шар усанд автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчид 1 цаг 30 минут ажиллаж, тус байрны гадна талбайд хуримтлагдсан шар усыг мотопомп ажиллан соруулж, аюулгүй болгосон.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар хэсгийн 1 дүгээр гудамжинд шар усанд 1 гэр автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид 30 минут ажиллаж, иргэн З-ийн 5 ханатай гэр шар усанд автсан байсныг 10 метр шуудуу татан усыг гадагш урсгаж, аюулгүй болгожээ.
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, 3 дугаар хэсгийн .. дугаар гудамжинд шар усанд 1 гэр автсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 3 цаг 30 минут ажиллаж, иргэн А-ын хашаа, 5 ханатай гэр усанд автсан байсныг мотопомп ашиглан усыг соруулж, аюулгүй болгов.
Налайх дүүргийн 8 дугаар хороо, Нарлаг хэсэг үерийн хамгаалалтын далан сэтэрч, шар усны үер айлууд руу орж болзошгүй байна гэсэн дуудлагыг гуравдугаар сарын 25-ны өдрийн 18:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид “Политехникийн коллеж”-ийн 6 ажилтан, ковш, ховоо, экскаватортайгаар 4 цаг ажиллаж, үерийн хамгаалалтын далангийн 8 метр орчим хэсэг задарсан байсныг сэргээн засварлаж, хэвийн болгосон байна.
Уншиж байна |