Хошин урлагийн "Х-ТҮЦ" продакшны уран бүтээлчдийг оюуны өмчийн хулгайн асуудлаар цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. “Х-ТҮЦ” хамтлаг нь нэрт зохиолч Ц.Доржготовын дөрвөн зохиолыг зөвшөөрөлгүй өөрсдийн бүтээл мэтээр тайз болон кино контент хийсэн. Харин “Аглуу энтертаймэнт”-ын хувьд нэрт зохиолчийн хоёр бүтээлээр хоёр контент хийсэн хэргээр шалгаж байгаа аж. Уг зохиолууд нь эхнээсээ аваад утга санаа, логик дараалал, дүрүүд болон дүрүүдийн нэрийг эх бүтээлээс хуулбарлан авсан гэдгийг зохиолчийн хууль ёсны төлөөлөгч онцолжээ. Хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй, санаатайгаар олон удаагийн үйлдэл, их хэмжээний хохирол байгаа тул цагдаад хандах үндэслэлтэй болжээ. Энэ тухай зохиолчийн хууль ёсны төлөөлөгч мэдээлэхдээ “Цагдаагийн хэлтэст бид гомдол гаргасан нь үнэн. “Цагийн өнгө” гэдэг туужийг хулгайлсан нь Х-ТҮЦ" хамтлагийн хувьд оюуны өмчийн ганц хулгай бус. Энэ тав, зургаан зохиолын маргаанаар дуусахгүй. “Х-ТҮЦ” хамтлаг аавын минь зохиолоос хулгайлсан бол ахиад хууль хяналтын байгууллагад хандана” гэжээ.
Уншиж байна |