Монголын худалдаачдын холбоо” ТББ-аас улс төрийн намуудад шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл өглөө.
Хэвлэлийн хурлын үеэр холбооны тэргүүн Урантөгс "Худалдаачдад тулгамдаж байгаа олон асуудал байна. Өндөр хүүтэй зээл өдөр бүр авдаг учраас амьдрал дээрдэхгүй яг хэвэндээ байна.
Худалдаачдыг дэмжих сан байдаггүй. Зээлийн мэдээллийн сангийн хар түүх дарамт болж байна. Хар жагсаалтад орчихоор өндөр хүүтэй хувь мөнгө хүүлэгчээс зээл авахаас өөр гарцаагүй болчихоод байна. Зээлийн хүүг бууруулахгүй байх сонирхол одоогийн 76 гишүүний дотор бий. Тэд банк банк бус санхүүгийн байгууллагатай, тэрнийх нь эрх ашиг хөндөгдөх гээд байгаа юм. Монгол банкны зээлийн санг өөрчлөх хүсэл алга. Улстөрийн намуудад шаардлага хүргүүлж байна. Бид нар энэ мөнгө хүүлэгчдийн машин болчихжээ. Өнөөдөр өрнөөс болж ямар дарамт учирч байгааг гишүүд мэдэхгүй шүү дээ.
2024 оны сонгуульд ач холбогдол өгөх хэрэгтэй. Өндөр хүүнээс болж ард иргэдийн амьдрал дээрдэхгүй, харин ч өрөнд баригдаж дарамтад амьдарч байна. Гурилын үнийн өсөлт өдөр бүр нэмэгдэж байна. Зохиомол хомсдол үүсгэж байна. Цөөхөн хэдэн компанийн хийж байгаа ажил. Үгсэн хуйвалдаж байгаад үнээ нэмчихдэг. Тэгэхээр бид нар дагаад үнээ нэмэхгүй яах юм бэ. Энэ нь эргээд ард түмний амьдралд хүндээр тусаж байна" гэв.