АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл 2024.03.19-23-ны хооронд Япон, Монгол улсад айлчилна. Уг айлчлал нь Кэмпбэллийн Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор хувиар хийж буй анхны айлчлал аж.
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кэмпбэлл Монгол Улсын өндөр дээд албан тушаалтнуудтай уулзаж, АНУ болон Монгол Улсын стратегийн гуравдагч хөршийн түншлэл, Америк-Монголын ард түмний тогтвортой найрамдалт харилцааны талаар ярилцана.
Тэрбээр Токио хотод засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай уулзаж, ирэх сард Япон Улсын Ерөнхий сайд Кишидагийн Вашингтонд хийх албан ёсны айлчлалын бэлтгэлийн талаар ярилцах аж.