Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг хоёр жилийн өмнө гаргасан.
Ерөнхийлөгчийн зарлигт эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, Монгол Улсын хөгжлийн шинэ төв байгуулах тухай тусгасан юм. Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараахан Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. Шинэ Хархорум хотын усны гидрогеологийн судалгаа, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах ажилд 70 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг албаныхан мэдээлээд буй. Тэгвэл Төрийн худалдан авах ажиллагааны газраас "Шинэ Хархорум" хотын хүн амын унд ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгаа хийх ТЕНДЕР зарлажээ.
Тендерийн төсөвт өртөг 5.7 тэрбум төгрөг бөгөөд энэ оны төсвийн жилд 4.6 тэрбумын санхүүжилтыг хийхээр төлөвлөсөн байна.
Уншиж байна |