Автобусны худалдан авалтыг хянан шалгах Түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална
2024-03-19

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.03.19) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм. 

 

 

Энэ өдрийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн даргалсан бөгөөд хуралдаан 12 цаг 36 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Хянан шалгах түр хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Түр хорооны даргыг түр хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно…” гэж заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнийг хянан шалгах түр хорооны даргад нэр дэвшүүлэх саналыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн гаргав.

 

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь цөөнхийн зүгээс энэхүү хянан шалгах түр хорооны бүхий л үйл ажиллагааг дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Н.Ганибал нар хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа болон нэр дэвшүүлэх саналтай холбогдуулан үг хэлэв. Хянан шалгах түр хороо нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 оны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгааныг тодруулан шалгахын зэрэгцээ төрийн нууцад хамааруулсан шалтгаан, төрийн болон албаны нууцаас гаргах шаардлагатай байсан эсэхийг тогтоох юм. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “гэрээ шууд байгуулах арга”-аар хийсэн нь үндэслэлтэй эсэхийг тодруулах, үүний зэрэгцээ холбогдох хууль тогтоомжийг өөрчлөх шаардлага бий эсэхийг нягтлах талаар гишүүд байр сууриа илэрхийлж байв. Хамгийн чухал нь хяналт, шалгалтын хүрээнд нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд олон нийтийг үнэн зөв мэдээллээр хангах гэдгийг үг хэлсэн гишүүд тэмдэглэж байв.

 

 

Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Г.Тэмүүлэн гишүүний саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 8 гишүүний олонх буюу 87.5 хувь нь дэмжив. Иймд “Хянан шалгах түр хорооны даргыг сонгох тухай” түр хорооны тогтоолын төслийг Ц.Даваасүрэн хуралдаанд танилцуулсан юм. Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав.

 

 

Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 8 гишүүний олонх буюу 87.5 хувь нь дэмжснээр тогтоол батлагдаж, Ж.Бат-Эрдэнэ гишүүн Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны даргаар ажиллахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Bren:
THIS IS HOW YOU CAN RECOVER YOUR LOST CRYPTO? Are you a victim of Investment, BTC, Forex, NFT, Credit card, etc Scam? Do you want to investigate a cheating spouse? Do you desire credit repair (all bureaus)? Contact Hacker Steve (Funds Recovery agent) asap to get started. He specializes in all cases of ethical hacking, cryptocurrency, fake investment schemes, recovery scam, credit repair, stolen account, etc. Stay safe out there! Hackersteve911@gmail.com https://hackersteve.great-site.net/
2024-03-23
Шоу:
Шоу шүү. ЗГ, суяа, Сүхбаатараар хамгаалаад хуцаад дууснааа
2024-03-20
mongol:
ЯМАРТАЙ Ч СОНСГОЛ ХИЙЖ АРД ТҮМЭНДЭЭ ТАНИЛЦУУЛЖ БУЙ Н МАШ ЧУХАЛАА. ТЭГЭЭД Ч ЭНЭ НӨХӨР ЧИНЬ БУСДЫГАА БОДВОЛ ОРОН НУТАГТАА ИХ АЖИЛ ХИЙСЭН Л ГЭДЭГ ЮМ БНЛЭЭ. ЗА ЗА АМЖИЛТ ХҮСЭЕ
2024-03-20
Нэр цэвэр ч гэх шг:
ХУЛГАЙЧ НАР БИЕ БИЕЭЭ ШАЛГАНАА ГЖ.ОНИГОО ЮМ ДАА.СОНГУУЛИЙН ШОУ.ЖҮЖИГ. БӨӨРӨНХИЙЛӨӨД СУМЯА,СҮХБААТАРА,ЗГ ХАМГААЛАХД ТЭНЭГТЭЭД ДУУСНА..ККК
2024-03-20
Сонсшол бүтэхгүйдээ.мафи хулгайч нар:
Сонсгол гж шоу жүжиг үүү.Энэ бөөрөнхий Батэрдэнээс юу ч гарахгүй.Мафи болчихсон.хуйвалдаад л шоу болгоод өнгөрнө.Сумяа,Сүхбаатар ЗГ 3 гол буруутан шү дэ
2024-03-20
ZOCHIN:
HARIN CH BUSAD UL TANIH GISHUUDEE BODVOL AJIL HIIGEED BGAA HUN GEJ HARAAD BGAA AMJILT
2024-03-20
нэг нь хулгай хийгээд нөгөөдүүл нь тэрийг нь шалгах гэж бөөн юм болох юм.
2024-03-19
ЗОЧИН:
ЗА ЯМАР Ч БАЙСАН НЭР ЦЭВЭР ХҮН СОНСГОЛ УДИРДХААР БОЛСОНД ТАЛАРХАЖ БАЙНА. ШИНЭ ХӨДӨӨ ТӨСӨЛ ҮР ӨГӨӨЖӨӨ ӨГСӨН ШҮҮ. БАЯРЛАЛАА
2024-03-19
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-19
зочин:
Таамаглал: Зориг бол Марксизмын онолыг 5 жил заалгаж, судлаж, "Шинжлэх ухааны коммунизмын онол" мэргэжлээр дээд сургууль ОХУ-д төгссөн хүн. Харин Элбэгдорж, Бат-Үүл нар бол бараг дээд сургууль төгссөн гэхэд хэцүү хүмүүс. Иймээс 1998 онд Зориг нь ОХУ-ынг дагаж, марксизмын замаар замная гэсэн бол харин Бат-Үүл, Элбэгдорж нар бол Америкийг дагаж, чөлөөт зах зээлийн замаар замная гээд зөрчил үүсчээ. Ийхүү байдал буруугаар эргэсэн тул Америкийн тусгай албад Зоригийг хөнөөсөн байж болох талтай. Учир нь Америкийн тусгай албад тэр байтугай юмыг хийдэг, асар их туршлагатай албад шүү дээ. Чухам иймээс л Зоригийн хэрэг илрэхгүй өдий хүрсэн байж болох талтай.
2024-03-19