Улсын саалийн үнээ гэсэн тодотголтой Эрдэнэт үйлдвэрийн ШИЛЭН дансны мэдээлэл олон нийтийн анхаарлыг төвд байдаг. Тухайн байгууллагын хувьд жил бүр 1000 төрлийн худалдан авалтыг хийж, сардаа хэдэн арван тэрбум, их наядын зарлагыг гаргадаг байгууллага.
Энэ сард л гэхэд Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн орон нутгийн хөгжлийн сан руу ГУРВАН тэрбум төгрөг, Улсын төсвийн орлого хяналтын газар руу 30 тэрбум төгрөг , УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг рүү тээврийн хөлс НЭГ тэрбум төгрөг тус тус шилжүүлсэн байна. Мөн Shenyang Jianuo machinery equipment Co.ld-аас Бөмбөлөгт тээрмийн хүрдэн араа, шүдэт голнуудыг НЭГ тэрбум төгрөгөөр, ФЛСМИДТ Монголиа ХХК-аас Хам баяжуулалтын секцийг шинэчлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх багцыг авахад 17 тэрбум төгрөгийг шилжүүлжээ.
Тус үйлдвэрийн хувьд ШИЛЭН ДАНСАНДАА сар бүр бүртгэлийн дугаараар гэх гүйлгээг хэд хэд хийдэг. Энэ удаад бүртгэлийн дугаараар зургаан удаагийн гүйлгээгээр 90 гаруй сая төгрөг шилжүүлсэн байна. Цалингаас гадна таван сая төгрөгийг гүйлгээ хэсэгтээ дээрх гүйлгээг мэдээлсэн байгаа юм. Чухам ямар учраас дээрх гүйлгээ хийгдэж байгаа талаар Шилэн дансны хавсралт хэсэгт мэдээлээгүй байна. Нэг үгээр Эрдэнэт үйлдвэрийн Шилэн дансны мэдээлэл олон нийтэд олгомжгүй байгааг хууль мөрдүүлэх үүрэгтэй холбогдох албаныхан анхааралдаа авах биз ээ.
Уншиж байна |