Хархорум хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалын сонгон шалгаруулалт зарлалаа
2024-03-18

Шинэ Хархорум хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа.  Энэ талаар Ерөнхийлөгчийн зөвлөхүүд болон Хархорум хотын бүтээн байгуулалтын захиргаанаас мэдээлэл хийв.

 

Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир “1220 онд Чингис хаан зарлиг гаргаж, Хархорум хотыг байгуулах санаачилга эхэлсэн. Энэ хотыг Өгөдэй хааны үеэс эхлэн байгуулж, Гүе, Мөнх хаан тэргүүтэй Монгол бусад хаад энэ үйл хэргийг үргэлжлүүлсэн.

 

Чингис хааны энэ зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ цаг үед үргэлжлүүлж, биелүүлж байгаа хэрэг юм. Чингис хааны итгэл үнэмшил, үзэл баримтлалыг энэ цаг үед амьдарч байгаа монголчууд бид үргэлжлүүлэх нь яах аргагүй журамт үүрэг. Тиймээс бид Эзэн Богд Чингис хааныхаа захиас, зарлигийг биелүүлж, энэхүү хотыг барих учиртай.

 

Тухайн цаг үедээ Хархорум хот дэлхийн нийслэлийн хэмжээний том хот байсан. Дэлхийн түүхэнд тодоор бичигдэж үлдсэн энэ газраа, түүнийхээ нэр хүндийг сэргээж, олон улсад сурталчлах чухал үйл хэрэг бий” гэдгийг хэлэв.

 

 

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун “Хархорум хотыг сэргээн байгуулах тухай Ерөнхийлөгч зарлиг гаргаснаас хойш 16 сарын хугацаа өнгөрч байна.

 

Энэ хугацаанд шинэ хот байгуулах байршлыг ТЭЗҮ-ийг хийж дууссан. Орхоны хөндийн хаана Хархорум хотыг байгуулах тухай нарийвчилсан ТЭЗҮ хийгдэж, Засгийн газрын шийдвэрээр 189 000 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авсан.  Газрыг тусгай хэрэгцээнд авснаар Хархорум хотын хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах эрхзүйн орчин бүрдсэн.

 

Шинэ хот байгуулах байршил нь ЮНЕСКО-гийн дэлхийн өвд авсан байршилтай хил залгаа оршдог, эртний түүхэн хотуудын тууриуд байдаг учраас түүх, археологийн эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллаж, хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санг үүсгэсэн.

 

Шинэ хотын байршил дээр одоо инженер геологийн нарийвчилсан судалгаа, байрзүйн 2000 маштабтай зураглалын ажил хийгдэж байна. Мөн археологийн хайгуул, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил хийгдэнэ" гэсэн мэдээллийг өглөө. 

 

Нээлттэй сонгон шалгаруулалтад дотоод, гадаадын хот төлөвлөгч нар оролцох боломжтой. Бүртгэлийн хугацаа өнөөдрөөс эхлэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Бүтээл ирсний дараа оролцогчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж, иргэдийн саналыг авах юм байна.

 

Сонгон шалгаруулалт нийтдээ 1.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд нэгдүгээр байр 750 сая төгрөгийн шагнал сантай байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өөрийгөө хаан гээд бодчихсон хөөрүү хөвсгөр эр нэг байх юм аа
2024-03-18
ҮНЭХЭЭР СОНГУУЛИЙН СОЛИОРОЛ:
ХЭДЭН ЖИЛ ХАРХОРУМ ХОТЫГ ЯРИВАА, ЭРХ МЭДЛЭЭ АВАНГУУТАА 4 ЖИЛИЙН ӨМНӨ АЖИЛ БОЛГОЖ БОЛОХ Л БАЙСАН БИЗ ДЭЭ???
2024-03-18
Сонгуулийн хуурамч шоу:
ХАРХОРИН ХОТ БАЙТУГАЙ ЯАРМАР ХОРООЛОЛ БАРЬСАНААА ХАРААЧЭЭ.НҮДНИЙ БУЛАЙ ХУЛГАЙЧ НАРАА.ХОТОД АЯТАЙХАН ХОРООЛОД БАРЬЧИХАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ.АВИЛГАЛД ЖИВСЭН ЛАЛАР ДЭЭРЭМЧИН МАН ,ХУЛГАЙЧ НАР ЧАДАХГҮЙ ШҮҮ.ХАХУУЛЬДАА ЖИВЧИХСЭН
2024-03-18
ҮНЭХЭЭР СОНГУУЛИЙН СОЛИОРОЛ:
ХЭДЭН ЖИЛ ХАРХОРУМ ХОТЫГ ЯРИВАА, ЭРХ МЭДЛЭЭ АВАНГУУТАА 4 ЖИЛИЙН ӨМНӨ АЖИЛ БОЛГОЖ БОЛОХ Л БАЙСАН БИЗ ДЭЭ???
Энэ МАНы хулгайч нар 8 жил төлөвлөөд юу ч хийгээгүй:
МАН ы хулгайч луйварчид 8 жил зөвхөн хулгай л хийлээ.Хулгайг илчилсэн сэтгүүлч иргэд,АН г муулж баахан шоронд хийлээ.Авилгал 123 т жагслаа.Хүний эрх чөлөө хасагдлаа..дарангуйлагч дэглэмд орлоо..Худалаа баахан 8 2050,шинэ сэргэлт,Тэрбум мод,Рөдөөгийн хөгжил г,хархорус,Мухар төмөр зам,Богд уул ТЗ хуурамч мөнгө идсн төлөвлөгөөнүүд.Яг үнэндээ Маргахшын төлөвлөлт юу болохоо мэдэхгүй Арчайгүй хулгайч дээрэмчид цуглачихсан.
2024-03-18
ТА НАРЫГ УХААНТАЙ ГЭЖ БОДОХ ШАХЛАА:
ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СЭРГЭЛЭН СУМАНД ХЭДЭН ЗУУН МЯНГАН ГА ГАЗАР ЦЭЛИЙСЭН ТАЛ БАЙНА... ХОТООС 40-60 КМ ... ТЭНД 500,000 ГАРГАЖ ЧАДАХГҮЙ КИВТЖЭЭЖ. 480 КМ ЦААНА ХАРХОРУМ ХН
2024-03-18
Хархорум хотыг сэргээн байгуулахдаа алс хэтдээ зөвхөн 500 мянган хүнтэй байх биш, өсөж том хот болно гэж тооцоолохоо умартаагүй гэж найдая.
2024-03-18
зочин:
Бацаанууд хот байгуулна гэж унгас алдах юм.
2024-03-18