АН-ын бүлэг ҮХЦ-ийн гишүүнийг дархлах хуулийн төслийг дэмжихгүй
2024-03-18

 

АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ. Тус бүлэг өнөөдөр

 

  1. Үндсэн хуулийн цэцийн тухай хууль

  2. Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтээр байр суурь нэгтгэж,

  3. Хаваржилтын нөхцөл байдлыг хэлэлцсэн байна.

 

АН-ын бүлэг Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүйгээ илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын ахалсан ажлын хэсгийн боловсруулсан энэ хуулийн төсөлд ҮХЦ-ийн гишүүдийг дархалсан, хариуцлага тооцох боломжгүй заалт орсон учраас дэмжих боломжгүйгээ АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэллээ. Тэрбээр энэ тухай “АН-ын бүлгийн гишүүд Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн төслийг дэмжихгүйгээ илэрхийлсэн. Учир нь хуулийн төсөлд ҮХЦ-тэй холбоотой эгзэгтэй зүйл заалтууд орсон байна. Цэцийн гишүүнийг насан туршид нь хариуцлагад татахгүй, цэцийн гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох асуудал гарвал ҮХЦ өөрөө шийдэнэ гэх мэтээр тэнд дархлагдсан хэсэг хүн бий болох эгзэгтэй заалтууд орсон байна. Тиймээс энэ хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
gedesee daaxgyi Xobd-iin ork xar daa
2024-03-18
Turuunii buusnuud
2024-03-18
Зочин:
ҮХЦ-ийн дархалсан хууль байх ёсгүй.Урьд нь гэмт хэрэгт холбогдсон олон хүн цэцэд шургалсан байсныг мартаж болохгүй
2024-03-18
halhiin havtagai deer hovdiinhon shig hogiin hulgaich baihgui
2024-03-18