Прокурорын байгууллагаас 2024 оны 3 дугаар сарын 04-нөөс 13-ны өдрүүдэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 35 эсэргүүцэл бичиж, харьяа шүүхэд хүргүүллээ. Тухайлбал, Нийслэлийн прокурорын газраас:
- Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуун сухайтын авто замын шалган нэвтрүүлэх заставын орлогчоор ажиллаж байсан Д.Х нарын 22 хүн, 2 хуулийн этгээдэд холбогдох “нүүрс тээврийн жолооч, иргэн, аж ахуй нэгж байгууллагаас хахууль авсан” гэх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн болон мөн аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт;
- УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Т.Б нарт холбогдох “албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль бусаар газар эзэмшсэн, хахууль өгөхийг завдсан, бусдад давуу байдал бий болгосон, мөнгө угаасан” гэх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт тус тус эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд хүргүүлсэн байна.
Уншиж байна |