Жил бүр улсын төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн багагүй хөрөнгийг аймаг сумдууд тэгш ойн баяр угтсан элдэв ажил үйлчилгээнд зарцуулдаг.
Тухайлбал, наадмын талбай барих, засварлах, наадмын талбайд сандал авах, дээвэр хийх гээд зэрэг ажилд татвар төлөгчийн мөнгө болон орон нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрахад зориулсан хөрөнгийг зарцуулж байна. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргын тамгын газраас сумын 100 жилийн ой болохтой холбогдуулан айл өрх байгууллагын хаягжуулалт барилга байгууламжийн өнгө үзэмжийг сайжруулах гадна хашаа шинэчлэхээр ТЕНДЕР зарласан байна.
Тендерийн төсөвт өртөг 420 сая төгрөг бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүлэх юм. ОНХС-ийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг. Харин орон нутгийн удирдлагууд энэ хөрөнгийг ийнхүү хашаа ШИНЭЧЛЭН засварлах гэх мэт ажилд зарцуулсаар байна.
Уншиж байна |