Даланзадгад суманд байрлах хэлмэгдэгсдийн хөшөө орчмыг НОГООН ТӨГӨЛ болгоно
2024-03-13

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын дарга С.Одонтуяа энэ сарын 10-11-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллалаа. Энэ үеэр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна.

 

 

Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өөрийн нийгмийн сүлжээндээ "3 сарын 10, 11-нд Өмнөговь аймагт ажиллалаа. Энэ үеэр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын салбар комиссынхонтой уулзлаа. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад суманд байрлах хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм.

 

Тус хөшөөг хэрхэн бүтээсэн талаар Өмнөговь аймгийн ИТХ-ын Ажлын албаны дарга бөгөөд Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга Л.Батчулуун "Өмнөговь аймагт харьяалагдах улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор энэхүү хөшөөг босгосон. Уг хөшөөг босгохдоо хэлмэгдүүлэлтийн үед байсан сүм хийдүүдийн газар шорооноос дээж авч нэг дор оршоосон. Мөн гишүүн таны санаачлагаар хэлмэгдүүлэлтэд өртсөн 1400 гаруй хүний нэрийг энэхүү хөшөөнд мөнхжүүлсэн. Нэрсийг эмэгтэйчүүд, сэхээтнүүд, хүүхэд, лам гэсэн дөрвөн төлөөллөөр төлөөлүүлж хүрлээр цутгаж хийсэн" гэх мэдээллээ бидэнтэй хуваалцлаа.

 

Хэлмэгдүүлэлтийн хар шуурганд үрэгдсэн хүмүүсээ бид үеийн үед дурсан, мөнхжүүлж байх ёстой. Өмнөговь аймгийн салбар комиссынхон энэ ажилд онцойлон анхаарсан байна. Өнгөрсөн удаад тус суманд ирэхдээ хэлмэгдүүлэлтэд өртсөн хүмүүсийн нэрийг хөшөөний дэргэд самбарт бичих талаар саналаа хэлж байсан бол өнөөдөр ийнхүү ажил хэрэг болгосон нь талархалтай санагдлаа.

 

Мөн хөшөө орчимд НОГООН төгөл бий болгосон нь хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүд нь мод тарьж, хүндэтгэл үзүүлэх боломж бүрдүүлжээ" хэмээн бичжээ. 

Shuud.mn
Сонин хачин
Хэлмэгдүүлэх гэдэг бол хүнийг жинхэнэ үйлдсэнээс нь илүү хүнд хэрэгт яллаж, хэт чанга ял оноож хохироохыг хэлдэг юм! 1937 оны аллага бол хэлмэгдүүлэлт биш, гэмгзй хүмүүсийг хоморголон устгасан геноцид буюу хядлага байсан юм!!!
2024-03-14
Scott Stephen:
People have been warned severally about cybersecurity because of the much money which have been lost to scammers the past years through crypto, and as such, I became one of the victims of the cyberbullying. I lost about 12 BTC to investment fraud, which almost ended my fortune, especially after trying so many means to recover the stolen money but failed. Long story cut short, Bliss Paradox Recovery prevented me from almost committing suicide, these hackers are so reputable to recover such amount of bitcoin. Victims of fraud can consult them anytime in order to get their stolen money back. Hope this article finds the right person. Reach out to them for more details. Mail: Blissparadoxrecovery @ aol. com, Telegram: Blissparadoxrecovery, WA +1 3 8 0 2 0 6 9 7 1 2, Signal No. + 1 7 2 7 6 1 5 9 0 3 0
2024-03-13
Хөшөө биш, самбар юм биш үү? Цоолбортой самбар.
2024-03-13