Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын Засгийн газраас хүлээлгэн өгсөн үлэг гүрвэлийн олдворуудаас сорчлон олон нийтэд дэлгэж буй “WELCOME HOME” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Үзэсгэлэн 3 дугаар сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.
Үлэг гүрвэлийн олдворыг хүлээн авч буй нь хоёр улсын холбогдох байгууллагууд мэргэжлийн өндөр түвшинд хамтран ажиллаж чадаж байгаагийн илрэл бөгөөд соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүнчлэн эдгээр олдворыг дахин хууль бусаар малтаж, борлуулахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой үйл явдал юм.
АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг 2013, 2015, 2017, 2020 онд хүлээн авсан бөгөөд энэ оны 2 дугаар 19-ний өдөр Байгалийн түүхийн музейд 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгөөд байна.
Уншиж байна |