Замын-Үүдийн гаалийн газарт эм, био бэлдмэл хариуцсан дөрвөн байцаагч ажиллаж байна
2024-03-11

Улсын Их Хурлын гишүүн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн болон тус хянан шалгах түр хорооны хянан шалгагч нар 2024 оны 03 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газарт ажиллалаа. Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах ажлын хүрээнд Монгол Улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэрхэн нэвтрүүлж байгаа, эм зүйч мэргэжлийн гаалийн байцаагчийн хүрэлцээ, ажлын нөхцөл болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцсан юм.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн тайлбар мэдээлэл өгөв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг 2021 онд баталснаас хойш нийгэмд маргаан, шүүмжлэл дагуулсан асуудлуудаар олон нийтийн мэдэх эрхийг хангаж Улсын Их Хурлаас байгуулагдсан хянан шалгах түр хороод удаа дараагийн нээлттэй сонсголыг амжилттай зохион байгуулсан. Эмийн асуудлаарх хянан шалгах түр хороо 2022 онд байгуулагдаж, “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулах бэлтгэлийг ханган ажиллаж байна гээд “Монголын эрүүл мэндийн салбарын чанарт нөлөө үзүүлж буй гол зүйлийн нэг нь бол эм. Тиймээс хил гаалиар орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийг хянаж чадаж байгаа эсэх нь чухал учраас хил, гаалийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, хянан шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” хэмээн хүрэлцэн ирсэн шалтгаанаа тодотголоо.

Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн танилцуулга мэдээлэл өгөв. Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын алба 99 орон тоотойгоор Замын-Үүд дэх Гаалийн газарт шилжин ажиллажээ. Эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагчийн 2 орон тоотойгоор үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сараас эхлэн эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч хоёроор нэмэгдэж, одоогоор нийт 4 гаалийн улсын байцаагч ажиллаж байгаа юм байна. Эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч нь улсын хилээр нэвтрэх эм, эмнэлэгийн хэрэгсэлд холбогдох хяналт шалгалтыг хийж, ажилладаг.

 Замын-Үүд боомтоор 2017-2022 онд импортолсон эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой зөрчлийн судалгаагаар 2017 онд 1, 2018 онд 3, 2019 онд 3, 2020 онд 1, 2021 онд 8, 2022 онд 4 зөрчил илэрсэн байна. Цаашид эм, био бэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагчийг чадавхижуулахад анхаарч мэргэшүүлэх сургалт болон мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаанд хамруулах шаардлагатай бөгөөд хилийн боомтод ажиллах албан тушаалын тодорхойлолтод мэргэжлийн индекс таарч байгаа мэргэжилтнүүдээр хангах асуудалд анхаарч ажиллах нэн тэргүүнд шаардлагатай байгаа талаар Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэн онцолж байв. Замын-Үүд дэх Гаалийн газарт 60 гаруй байцаагч дутагдалтай байгаа аж. Үргэлжлүүлэн, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн  Улаанбаатар төмөр замын Замын-Үүд шилжүүлэн ачих анги болон Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа.

Эрүүл мэндийн сайдын А215 тоот тушаалаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5 буюу “Гамшгийн болон онцгой байдлын нөхцөл үүссэн үед эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийг зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан эмийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр импортын бүртгэл олгоно” гэсэн заалтыг үндэслэн зарим нэг аж ахуйн нэгж холбогдох эмийн бодис тухайлбал натри хлорид буюу дуслын шингэн импортлож байгаа дүр зураг харагдаж байв. Түүнчлэн Замын-Үүдэд эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой эцсийн бүрдүүлэлт хийж буй 7 аж ахуйн нэгж байгаа бөгөөд ихэвчлэн эмнэлгийн хэрэглэгдэхүүн импортоор оруулж ирдэг гэв. Мөн зорчигчийн хувийн хэрэглээний эмийг Гаалийн тухай хуулийг үндэслэн зохих эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн хилээр нэвтрүүлдэг аж.

Харин Замын-Үүд дэх Гаалийн газрын салбар лабораторийн тухайд хүнс болон химийн бодисоор итгэмжлэгдсэн, импортолж буй эм эмнэлэгийн хэрэгсэл, эмийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж боломжгүй юм байна. Эмийн бүтээгдэхүүн болон эмийн түүхэд лабораторийн шинжилгээ хийх, итгэмжлэл аваагүй гэж тайлбарлаж байв. Цаашид импортын эм, эмийн бүтээгдэхүүнд лабораторийн шинжилгээ хийх тоног төхөөрөмж боловсон хүчин бэлтгэх шаардлага гарч байгаа гэв.

Уулзалтын төгсгөлд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Чинбүрэн Замын-Үүд боомтод шинэчлэл хийгдэж, иргэдийг ая тухтай зорчих боломжийг хангаж, өдөрт 10 мянган иргэн нэвтрүүлэх боломжтой болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээгээр импортоор орж ирж буй эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, хяналтын үйл ажиллагааг илүү боловсронгуй болгоход анхаарал хандуулж ажиллахыг хүслээ.

Ташрамд дурдахад Улсын Их Хурлын Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр  хороо 2024 оны 03 дугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдээс эмийн үнэ, чанар болон бусад асуудлаар мэдээллийг emiinturkhoroo@parlaiment.mn цахим шуудан, D.Parliament.mn emiinsonsgol.mn цахим хуудас болон 51-261440 дугаарын утсаар хүлээн авч байгаа юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
MARTIN LUTHOR:
A MUST READ FOR ALL CRYPTO SCAMS VICTIM Coinfx market is a big scam broker, i paid a huge amount of $70,000, they persuaded me, into putting more of my hard earned money with all hope to get profits in return, they won’t allow me to make a withdrawal of my investment, all because all they wanted is to steal my money, i got advised to file a refund case against them, which to my greatest surprise i was able to withdraw my money, i contacted a recovery expert { MORRISGRAY830@GMAIL.COM } and his team of recovery experts, they where able to assist me with the withdrawal of my money, and restore my funds, they are very responsive, and you can reach out to him for help also, i know am not the only one who has fallen victim, people out there might also need this information!!!
2024-03-12
brooks:
I URGENTLY NEED AN EFFECTIVE POWERFUL STRONG LOVE SPELL CASTER HELP ME BRING BACK MY EX LOVER URGENTLY 2023 Email: Drgbogbospellcaster@gmail.com Whatsapp: +234 703 166 3661 This is a very joyful day of my life because of the help Dr Gbogbo has rendered to me by helping me get my ex-husband back with his magic and love spell. I was married for 6 years and it was so terrible because my husband was really cheating on me because I had Fibroids and i couldn't conceive for my husband because of my Fibroids and my husband was seeking a divorce but when I came across Dr Gbogbo email on the internet on how he helped so many people to get their ex back and help to fix relationships and make people happy in their relationship. Dr Gbogbo has also restored so many people's health which includes Herpes, Fibroids, PCOS, Diabetes and many more. I explained my situation to him and then sought his help but to my greatest surprise, he told me that he will help me with my case and then give me a herbal medicine that will help me shrink my Fibroids naturally without undergoing surgery which he really did by giving me the herbal medicine that shrinked my Fibroids naturally without me going for surgery. Here I am now celebrating because my Husband has changed totally for good and I am currently pregnant for him. He always wants to be by me and can not do anything without my presence. I am really enjoying my marriage, what a great celebration. I will keep on testifying on the internet because Dr Gbogbo is truly a real spell caster. Do you really need help? then contact Dr Gbogbo now via Email: Drgbogbospellcaster@gmail.com Whatsapp: +234 703 166 3661 He is the only answer to your problem and makes you feel happy in your relationship…

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-03-11