Өнөөдөр өглөөнөөс эхлэн "Амгалан" дулааны цахилгаан станцад гэмтэл гарч, нийслэлийн зүүн хэсэгт халуун ус, халаалт тасраад байгаа. Тэгвэл гэмтлийг устгаж, "Амгалан" ДЦС хэвийн ажиллаж эхэлсэн байна.
Энэ талаар Эрчим хүчний яамнаас тодруулахад ""Амгалан" ДЦС-д гарсан гэмтлийг 15 цагийн орчимд устгасан. Гэмтлийг устгасны дараа зуухуудаа галлаж эхэлсэн. Удахгүй хэвийн байдалд шилжинэ" гэлээ
Уншиж байна |