ХААН Банк нийт ЮнионПэй карт эзэмшигчдийнхээ дунд 2024 оны 1-р сарын 15-наас 2-р сарын 14-ний өдрийг дуустал iPhone 15 Pro загварын ухаалаг утасны эзэн болох урамшуулалт аян зарласан билээ. Энэ хугацаанд,
Гадаадад аль ч ПОС дээр ЮнионПэй картаа уншуулсан;
PASS аппликэйшнд холбосон ЮнионПэй картаараа гадаадад төлбөр тооцоо хийсэн;
ЮнионПэй картаа ашиглан гадны сайтуудаас онлайн худалдан авалт хийсэн 150,000 төгрөг тутамд нэг тохирлын эрх олгож байсан билээ.
Тохирлын эрхтэй харилцагчдаас iPhone 15 Pro загварын ухаалаг утасны эзэн болох 4 харилцагчийг 2-р сарын 23-ны өдөр ХААН Банкны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан бөгөөд өнөөдөр батламжийг нь гардууллаа.
Ч*******Н ПҮРЭВЖАВ
Ж*******Г ЭНХХЭРЛЭН
Б********Т ЛХАГВАСҮРЭН
Ч********Р ЭРДЭНЭЦЭЦЭГ
Харилцагч Ч.Пүрэвжав “Анх гадаад явахдаа ашиглах зорилгоор ЮнионПэй карт захиалж байсан. Сүүлийн 5 жил тасралтгүй ашиглаж байна. Өмнө нь ерөөсөө ийм тохирлын эзэн болж байгаагүй. Анх энэ мэдээг сонсоод их гайхсан. Дугаараар нь дахин дахин нягталж үзэж байж итгэлээ. Үнэхээр их баяртай байна.”
Харилцагч Б. Лхагвасүрэн “Ер нь ихэвчлэн гадаадад ЮнионПэй картаа ашигладаг. Сая он гарсны дараахан аяллаар явж байхдаа картаа нэлээд идэвхтэй ашигласан. Анх сонсоод ерөөсөө итгэж чадаагүй. Тохирлын ялагчдыг тодруулсан шууд бичлэгийг ХААН Банкны сошиал хуудаснаас нөхөж үзэж байж итгэсэн. Та бүхэнд маш их баярлалаа.”
iPhone 15 Pro загварын ухаалаг утасны аяны эзэн болсон харилцагчдадаа халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Уншиж байна |