Зэсийн баяжмалыг Уул уурхайн биржээр арилжих шийдвэр гаргалаа
2024-02-28

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас зэсийн баяжмалыг Уул уурхайн биржээр арилжих шийдвэр гаргалаа. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Биржээр 2023 онд 15 сая тонн нүүрс зарсан. Арилжааны нийт дүн нь 2.2 тэрбум ам.доллар болсон.

 

 

Дотоодын биржээр арилжсан зэс, молибдений баяжмалд оногдуулах АМНАТ-ыг тухайн биржийн үнээс авахаар шийдвэрлэлээ.

 

Зах зээлийн бодит үнийг тогтоох, экспортын нэгдсэн бодлоготой болох замаар уул уурхайн салбарын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлнэ” гэсэн мэдээллийг өгөв.

 

Эхний ээлжинд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалын 5-10 хувийг 2024 онд биржээр зарна. Харин Оюутолгойд хүсэлт тавьж, зарим талаар шахна.

 

 Логистикийн хувьд санаа зовохгүй байна. Хамгийн гол нь үнийг зөв тогтоож, улсын төсөвт оруулдаг орлогыг бууруулахгүйгээр 2025 он гэхэд Эрдэнэт, Оюутолгойн зэсийн 25-30 хувийг биржээр арилжих зорилтыг тавьж байна.

 

Оюутолгойн зэсийн баяжмал, Эрдэнэт үйлдвэрийн зэс молибдений баяжмалын нэр хүнд маш өндөр. Худалдан авагч талдаа бараг олддоггүй дуусдаг. Тиймээс эрэлт хэрэгцээ нэлээд байна гэдгийг салбарын сайд хэллээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
балиар хулгайч нар ичихгүй байгаам даа. бид нар хойч үедээ та нарыг улс устгасан муу улс төрчид гэж үзүүлж байх болно
2024-03-06
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2024-02-29
Orgoo:
Oroitoj bn ! YOndon gej zahirsl buh geree ymaa hiigeed avdagaa avaad duussan !
2024-02-28