Төлбөрийн картын аюулгүй байдлын зөвлөмж
2024-02-28

Картын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр тэдгээрийг хэрхэн аюулгүй хэрэглэх талаар ойлгох нь маш чухал юм. Дараах зөвлөмжүүдийг дагаж мөрдсөнөөр та картын эрсдэлээс сэргийлж, гэмт этгээдүүдэд залилан хийх боломжийг олгохгүй байж чадна.

 

 

  • Хэрэв та картаа гээсэн, хулгайд алдсан болон картын мэдээлэл алдагдсан гэж үзэж байвал нэн даруй ХААН Банкны Интернэт банк эсвэл Khan Bank аппликэйшнээр картаа түр идэвхгүй болгож, Үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1917 дугаарт залган мэдэгдэнэ үү.

  • Шинээр карт хүлээн авсан даруйд дугтуйн битүүмжлэлтэй байдлыг шалган, картын ард байрлах гарын үсэг зурах хэсэгт өөрийн гарын үсгийг зурж тэмдэглэн баталгаажуулах.

  • Төлбөрийн карт болон түүнтэй холбоотой мэдээллийг (картын дугаар, хүчинтэй хугацаа, CVV дугаар, пин код, гарын үсэг зэрэг) бусдад хэлэхгүй, дамжуулахгүй байж нууцлан ашиглах.

  • Картын пин кодоо хэнд ч хэлэхгүй байх (банкны харилцагчийн зөвлөх, рестораны зөөгч, дэлгүүрийн худалдагч болон шатахуун түгээгүүрийн ажилтан гэх мэт).

  • Пин код үүсгэхдээ өөрийн хувийн мэдээллийг (утасны дугаар, төрсөн огноо гэх мэт) ашиглахгүй байх.

  • Пин кодоо тогтмол буюу 6 сар тутамд шинэчлэх

  • Картын пин кодыг бусад карт, цахим банк, и-мэйл болон бусад системд нэвтрэх нэр, нууц үг болгон ашиглахгүй байх.

  • Картан дээр пин кодоо бичиж тэмдэглэн хадгалахгүй байх.

  • Та бусад хүний гээсэн картыг олсон тохилдолд олон нийтийн сүлжээнд картын бүтэн дугаар харагдахуйц байдлаар нийтлэхээс зайлсхийж тухайн банканд мэдэгдэх.

  • Бусдын гуйлтаар банкны карт болон дансаараа дамжуулан АТМ-с бэлэн мөнгө авч өгөхгүй байх.

  • Онлайн худалдан авалт хийхдээ картын мэдээллээ оруулахын өмнө тухайн вебсайтыг сайтар нягталж, албан ёсны эрхтэй эсэх, аюулгүй байдлын SSL сертификаттай (https://) эсэх, үйлчилгээ нь төлбөртэй эсэх, автомат төлбөр таталттай эсэх зэрэг үйлчилгээний нөхцөлүүдтэй нь сайтар танилцах.

  • Гэмтсэн болон хугацаа нь дууссан картаа хаяхдаа хайчлах, хугалах зэргээр дахин ашиглах боломжгүй болгон устгаж хэвших.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-02-28