Ерөнхий сайдын ажлын алба Төрийн сангаас 987 саяын санхүүжилт авчээ
2024-02-28

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба он гарснаас хойш буюу өнгөрсөн нэгдүгээр сард 987 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Тодруулбал, Төрийн сангаас дээрх мөнгийг Ерөнхий  сайдын ажлын албаны данс руу шилжүүлжээ.

 

 

Харин Ерөнхий сайдын ажлын албаны Шилэн данснаас дээрх мөнгийг хэрхэн захиран зарцуулсан талаар мэдээллийг харах боломжгүй байна. Шилэн дансны Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ хэсэгт оруулах мэдээлэл байхгүй гэжээ. Тэгэхээр өнгөрсөн сард дээрх мөнгө Ерөнхий сайдын ажлын албаныхны цалин болон 5 сая төгрөгөөс доош дүнгээр зарлагадсан бололтой.

 

Мөн ажлын алба хоёрдугаар сарын орлого зарлагын мэдээллээ өнөөдрийг хүртэл Шилэн дансандаа оруулаагүй байна. Шилэн дансны хуулийг ягштал мөрддөг зарим байгууллагуудын хувьд тухайн сарын 10 гэхэд орлого зарлагын мэдээллээ нийтэд ил болгож Шилэн дансандаа оруулсан байдаг. Тэгвэл Ерөнхий сайдын ажлын ажлын албаныхан Шилэн дансны хууль мөрдөх тал дээр тааруухан бололтой. 

 

Сонирхуулахад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бодлогын зөвлөгөө өгөх, шаардагдах үйлчилгээ дэмжлэг үйлчилгээ үзүүлэх үндсэн үүрэг бүхий Ажлын алба бий. Ерөнхий сайдын ажлын албанд нэг ахлах зөвлөх, 10 зөвлөх, хоёр референт, хоёр шинжээч, нэг шадар туслах ажилладаг. Мөн мөн хэвлэл мэдээллийн газар хэлтэс, үг итгэлийн хэлтэс бий. 

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ:
ҮХЭЖ БАЙСАН ПЯСДА НАР МАНЬ МЭТИЙГ БОЛОХООР АЛЧИХ ГЭЭД ХЯРГАЧИХ ГЭЭД АМАР ЗАЯА ҮЗҮҮЛЭХГҮЙ ӨӨРСДӨӨ БОЛОХООР ЧИМЭЭГҮЙ ХУЛГАЙЛААД СУРЦАН ДОГШИРЦОН ПСДА НАР АМАРБАЯСГАЛАН ГЭЭД ЦЭВЭРХЭН ДҮРТЭЙ ГОВЬ АЛТАЙН МУУ АРЬС ХУДАЛ ДҮР ИСГЭСЭН ИСГЭРЭЭЧИД БҮГД УЛААН МӨНГӨНИЙ БҮРЭЛБАА БОЛСОН ИЙГААЧ НАР
2024-02-29