Х.Нямбаатар: “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй
2024-02-26

Нийслэлийн нутаг дэвсгэрт үүссэн аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар НИТХ-д таницуулсантай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Акуа Гарден” хотхоны барилгатай холбоотой дараах байр суурийг илэрхийлсэн байна. 

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар: Дунд голын голдирлыг өөрчилж барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцыг буулгасан. “S’Outlet” дэлгүүрийн барилгыг гуравдугаар сарын 20 гэхэд буулгаж дуусна. Сэлбэ голын урсцыг нэмэгдүүлэх ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ. Мөн голын урсгал дахь бургасуудыг шилжүүлэх ёстойг мэргэжлийнхэн зөвлөж байгаа. Өнгөрсөн онд болсон үерийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, энэ онд ч мөн их хэмжээний бороо орж болзошгүй хэмээн үзэж байгаа тул Улаанбаатар хот дахь голуудын урсцыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Олон удаа ярьсан ч арга хэмжээ аваагүй байгаа нэг объект бол “Акуа Гарден” хотхоны барилга. Бид шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Бороо их орж, үер болох эрсдэл байгаагаас гадна “Акуа Гарден” авлигын томоохон илрэл учраас буулгахаас өөр аргагүй. Энэ барилгыг буулгалгүйгээр бусад иргэн, аж ахуйн нэгжид шаардлага тавиад байж болохгүй. Үер ус гэх мэт гамшгийн үед хэрэглэх техник, тоног төхөөрөмжийг тавдугаар сар гэхэд авсан байхаар гэрээ байгуулах ажил эхлүүлсэн.

Нийслэлд аврах ажиллагааны үед ашиглах мэдээллийн сан дутмаг. Тиймээс нийслэлд болзошгүй эрсдэл, аврах ажиллагааны үед шаардлагатай мэдээллийг нэг дор харуулах программ хөгжүүлж байна.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Shuuhiin shiidver bqui nuraana gej bqui. Shuuhiin shiidveriig shuuh barimt dr undeslej gargadag. Ingej hudlaa poprohoo boliih heregtei. Hervee nuraahaar shuuh shiidvel zovshoorol olgoson toriin alban haagch nariin buruu shiidveriin hariutslagiig huuliin daguu tor tolno. Buh zovshoorol ni bgaa tul barisan gej bsan. Nuraasan ch garsan hohirliig bid tatvariin mongooroo tolno gedgiig oilgotsgoono uu.
2024-02-26
Zochin:
Естой д үнэн шүү бусадыг нь буулгаад үлдээж хэрхэвч болохгүй шүү хэлсэндээ хүрээд буулгах арга хэмжээ аваарай ард иргэд энэ байрнаас авахгүй байх хэрэгтэй дээ
2024-02-26
Тэгээд хараад сууж байх юм уу
2024-02-26
Зочин:
Акуа Гарден буюу Авилгал хороололд авилгалын мөнгөө угаасан МАН-ын томчууд,МАН-нд мөнгө хандивладаг олигархууд эзэд чинь нураахыг зөвшөөрөхгүй гэдгийг мэдсээр байж сонгуульд зориулж худлаа шудрага цариалж попорхоо боль Нямбаатараа.
2024-02-26
Тэгээд хараад сууж байх юм уу