Н.Батсүмбэрэл: Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудыг яаж зарсныг нийтэд мэдээлэх ёстой
2024-02-23

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл "НИТХ-ын төлөөлөгч нар газар олголт, барилгажилтын асуудлаар сонсгол зохион байгуулъя. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газруудыг хэн, хэдэн онд яаж зарсныг нийтэд мэдээлэх ёстой" гэсэн асуудлыг хөндөхөд Хотын дарга Х.Нямбаатар "“Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана. Богдхан уулын дархан цаазат газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, өнөөдрийн нөхцөлийг үүсгэсэн. Бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барьсан. Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг хулгайлсан мэдээллүүдийг нэгтгэсэн. Мөн сул газрыг эзэмшиж, хороолол босгосон мэдээллүүдийг ч нэгтгээд байна.

“Ээрмэл” болон “Моннис” компаниудын ойр орчмын газрыг төрөхдөө л өмчилж авсан аятай аашилж байгаа Мөнхжаргал гэдэг хүнийг уулзалтад дуудаад ирдэггүй. “АПУ”-гийн хажуугаар зам тавих ажлаар шүү дээ. Гэтэл “Таван толгой” ХК-ийн 50 хувийг эзэмшдэг Мөнхжаргал гэдэг хүн тэр орчмын газрыг ам метрийг нь үнэтэй зардаг байх жишээтэй. Хоёрдугаар төрөхийн газрыг “Түшиг” их дэлгүүрт хэрхэн зарсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, газрыг нь төрөх эмнэлэгт шилжүүлнэ" хэмээн мэдэгдлээ. 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Сургууль цэцэрлэгийн газрыг тусгай хамгаалалтанд авмаар юм.
2024-02-28
Зочин:
Ярих биш хийгээчээ
2024-02-28
мэдээлээд яадаг юм. шууд цаазны сэлэмээ гялс ажиллуул.
2024-02-27
зочин:
тэр Богд асар компанийн дуудлага худалдаагаар авсан газрыг Сундуй түүний нөхөд яаж дээрэм хийж шүүх цагдааг мафын замаар үйл ажиллагааг нь явуулахгүй хохироож байгааг нээлттэй сонсголоор сонсох ёстой
2024-02-27
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
2024-02-26
Зочин:
Зөв. Гүй одоо энэ Гуравдугаар эмнэлэг. Дотор нь хөлбөмбөгийн талбай хэд хэдээрээ багтахаар байсан. Гэтэл одоо бөгс эргэх зайгүй шахаад барилгажчихлаа. Үүний хариуцлагыг хэн үүрэх вэ?
2024-02-26
хурдан ав,:
2 р төрөхийн газрыг хурдан ав,,бөөн залилан луйвар болсон,,,зоригтой том компаниудын луйвардаж авсан газар зам тавиарай
2024-02-26
huz:
surguuli tsetserleg horoolliin buh huuhdiin togloomiin talbai zaragdaad duussan chadal ni hurvel nuraadaa amjilt
2024-02-25
Gerald Baldie:
Buy High Quality Counterfeit Money/Buy cloned cards online/Buy PayPal Top-up/WhatsApp…..+49 1521 9324117/Telegram: @matrixccc https://t.me/thematrixshops/https://thematrixcartel.store/ Fake Euro notes and Cloned credit cards available for sale. We also do PayPal transfer Topups. Tap in for more information on our services. Telegram username: @matrixccc https://t.me/thematrixshops https://thematrixcartel.store/ Whatsapp +49 1521 9324117 Ψεύτικα χαρτονομίσματα ευρώ και κλωνοποιημένες κάρτες προς πώληση Ψεύτικα χαρτονομίσματα ευρώ και κλωνοποιημένες πιστωτικές κάρτες προς πώληση. Κάνουμε επίσης PayPal μεταφορά Topups. Πατήστε για περισσότερες πληροφορίες σχετικά με τις υπηρεσίες μας. Όνομα χρήστη Telegram: @matrixccc https://t.me/thematrixshops Κανάλι Whatsapp +49 1521 9324117 https://thematrixcartel.store/ Buy counterfeit money Grade AAA Quality Counterfeit Money For Sale Buy Greece (EUR €) The Matrix Cartel https://thematrixcartel.store/ WhatsApp…..+49 1521 9324117
2024-02-24
Иргэн:
1,2,3-р төрхийг шалгасан 2010 оны ЗГ-ын шалгалтын материал байдаг.
2024-02-24
Л БАЯР:
оДОО ТЭГЭЭД ЯАХ Н УУУ СОНГУУЛИЙН БАЛАЙ ХИХРЭЭГЭЭ ХИЙХ НЬ ҮҮ. АЛЬ ХЭДИЙН ЗАРЛААД УЧРЫГ НЬ ОЛОХ ХУГАЦАА ЧИНЬ ДУУСАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ
2024-02-23