Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам шуурхай үйлчилгээний автомашин худалдан авахаар ТЕНДЕР зарласан байна.
Тендерийн төсөвт өртөг нь 470 сая төгрөг бөгөөд энэ хөрөнгөөр нэг ширхэг туулах чадвар сайтай машин худалдан авахаар төлөвлөжээ.Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр 2024 оны төсвийн жилд 300 гаруй худалдан авалт хийх юм. Тэгвэл энэ удаагийн худалдан авалтын үнийн дүн олон нийтийн анхаарлыг татаж байна. Тендерийн баримт бичигт зааснаар тус машин нь 2022 оноос хойш үйлдвэрлэгдсэн байхаар тодорхойлжээ.
Уншиж байна |