Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн дэргэд Боловсролын зөвлөл байгуулагджээ. Намын даргын санаачилгаар 2023 оны 06 дугаар сард байгуулагдсан Боловсролын зөвлөлийн судлаачид өнгөрсөн зургаан сарын хугацаанд улс орон даяар санал асуулга явуулж, орон нутагт ажиллаж, нөхцөл байдлын судалгаа хийсэн байна. Судалгаанд үндэслэн Ардчилсан намаас боловсролын салбарт барих стратеги, мөрийн хөтөлбөрийг боловсруулж, гишүүдээсээ санал авахаар хүлээлгэн өгөөд байна.
Боловсролын зөвлөл нь “Сураад” системийн үүсгэн байгуулагч, боловсрол судлалын доктор Э.Энхпүрэв, Оксфордын Их сургуулийн дээд боловсролын магистр, UBC их сургуулийн докторант, дээд боловсролын хөтөлбөр судлаач Г.Орхон, “Хүүхэд бүрт компьютер төслийг санаачлагч, Стэнфордын Их сургуулийн боловсрол судлалын магистр З.Энхмөнх, МУИС-ийн профессор, Монголын боловсролын үнэлгээний судалгаа хийдэг Б.Ганбат, Оюуны чадварын IQ төвийн захирал, Виржиниагийн технологийн Их сургуулийн боловсролын магистр Д.Өлзий-Эрдэнэ зэрэг боловсролын салбартаа манлайлагч, шинийг эрэлхийлэгч, бүтээлч залуусаас бүрджээ.
Уншиж байна |