Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролын чанарыг дээшлүүлэх чиглэлээр нийслэлээс хийж, хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгч байна.
Тэрбээр "2024 оны төсөвт сургууль цэцэрлэгийн 47 барилгад өргөтгөл, засвар хийх, шинээр барихад зориулан 122 тэрбум төгрөг тусгасан байсан. Тэгвэл ХУД, БЗД, БГД-ийн шинэ суурьшлын бүсүүдэд төлөвлөлтийн алдаанаас үүдэн сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал бий болсон. Иймээс зарим байршлуудад газар чөлөөлөлт хийж, улсын сургууль цэцэрлэгийн барилга барих зорилготойгоор нийслэлийн төсөвт тодотгол хийсэн. Нийт 11 сургууль цэцэрлэгийн барилгын асуудлыг шийдвэрлэхээр төсөвт 26.3 тэрбум төгрөгийг төсөвлөсөн
БГД-ийн 24 дүгээр хороо Алтай хотхон, ХУД-ын 17 хороо буюу Маршал таун, Кинг тауэрын орчимд 960 хүүхдийн цэцэрлэг сургууль, Сүхбаатар дүүргийн ногоон нуур орчимд 260 хүүхдийн цэцэрлэг, БГД-ын 28 дугаар хороо Материал инпекс, БГД-ын 36 хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд сургууль барихаар төлөвлөөд байна.
Мөн нийслэлийн ерөнхий боловсролын, тусгай сургалттай 29 дүгээр сургуулийн одоогийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүй байна. Иймд тус сургуульд шаардлагатай засвар үйлчилгээг энэ онд хийхээр төлөвлөлөө." гэлээ.
Уншиж байна |