Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ногоон хөгжлийг эрчимжүүлэхэд үндэсний зөвшилцөл нэн чухал Б.Одбаяр: Ирэх оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчилнэ Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, цас орно ШИНЭ ГАВЬЯАТУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ “Эрдэнэс Оюу Толгой” ХХК Ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа “Менежментийн зөвлөх үйлчилгээний тэтгэлэгт хөтөлбөр”-т 10 байгууллага амжилттай хамрагдлаа Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо Зудын үнэлгээгээр Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Төв аймгийн хэмжээнд эрсдэлийн түвшин “МАШ ИХ” байна Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарлалаа Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
"Март-8", Цэргийн баяртай холбогдуулан цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг гаргалаа
2024-02-16

Цагдаагийн байгууллагад ирсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл өсчээ. Энэ сарын 15-ны байдлаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль зөрчсөн зөрчил 4.6 хувиар өссөн байна.

 

 

Өнгөрсөн хугацаанд баяр ёслол, амралтын өдрүүдэд согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, зөрчил өсөх хандлагатай тоо мэдээлэл, судалгаа байдаг бөгөөд ирэх сард Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн баярын өдрүүд ойртож байгаатай холбогдуулан иргэд Та бүхэнд цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

 

1.Архины зохисгүй хэрэглээг хязгаарлах. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн  хэрэглэснээс үүдэлтэй хариуцлагагүй, болчимгүй үйлдэл нь иргэн, гэр бүлд хэзээ ч мартагдахгүй харууслыг бий болгодогт анхаарч, хор уршгаас урьдчилан сэргийлэх, 

 

2.Гэр бүлийн жижиг маргаан, санал зөрөлдсөн асуудал, бухимдалыг дэвэргэхгүй,эвтэй аргаар шийдвэрлэж сурах, хэрэгтэй гэж үзсэн үедээ мэргэжлийн сэтгэл зүйчид /мэргэжлийн байгууллагад/ хандаж зөвлөгөө, тусламж авч байх,

 

3.Хүүхдийг харгалзах хүнгүй үлдээхгүй, үл хайхрах хүчирхийлэлд өртүүлэхгүй байх болон анхаарал, халамжаар дутагдуулахгүй байхад онцгой анхаарах,

 

4.Ахуйн хүрээний осол гэмтэл, болзошгүй эрсдлээс сэргийлэхийг Иргэд Танд зөвлөж байна.

 

Хэрэв таны ойр тойрны тань хэн нэгэн хүчирхийлэлд өртсөн бол 102, 107, 108 дугаарын утсанд мэдээлээрэй. Хохирогчдыг хамгаалах, хүчирхийллийг мэдээлэх үйлчилгээний дугаарууд 24 цаг нээлттэй, үнэ төлбөргүй.

 

107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл;

102 Цагдаагийн дуудлага;

108 Хүүхдийн тусламжийн утас

 

Цагдаагийн байгууллага familycenter.mn, www.e-khutuch.mn,  цахим хуудасны чатпот-оор дамжуулан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй өргөдөл, гомдлыг хүлээн авдаг болсон. Дээрх хаягаар орж хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх, мөн гэр бүлийн харилцаанд үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэргэжлийн хүмүүстэй холбогдон мэдээлэл, зөвлөгөө, тусламж авах авах боломжтой.

 

Хүчирхийллийг таслан зогсооход өөрсдийн үүрэг оролцоог ухамсарлан гар бие, дуу хоолойгоо өргөн оролцохыг Цагдаагийн байгууллагаас уриалжбайна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Олон баяр тэмдэглэж хайран хамаг цагаа үрэх юмдаа ууж идэхдээ уургын морь шиг гэж ярьдаг юм билээ
2024-02-18
zochin:
ene olon bayar oi temdeglelt ynegyitsen odon medaiin nair mart 8 dahiad erchyyd ni tseregt yavj yzeegyi baij bas beleg avah za za estoi yaduu deeree yaduurch munguu segserch baihaa boli.darga nariin biznesiig huljyylj delgyyriin baraa ni zaragdah arga sh dee
2024-02-16