Автотээврийн үндэсний төв ТӨҮГ энэ онд нийт 39 төрлийн худалдан авалт хийхээр төлөвлөсөн байна. Үүний нэг нь технологийн автомашин худалдан авах юм.
Тэгвэл тус худалдан авалтынхаа тендерийг зарласан байна. Тендерийн баримт бичигт технологийн автомашин буюу TOYOTA маркийн Landcruiser 78 машинтай дүйцэхүйц байхаар тусгажээ. Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзонгийн гарын үсэг бүхий уг баримт бичигт 725 сая төгрөгөөр худалдан авах юм. Уг таван машин нь 2023, 2024 онуудад үйлдвэрлэсэн байх шаардлага тавьсан байна.
Уншиж байна |