Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгчээ

Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгчээ

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар авч хэлэлцсэн байна. Улмаар Ерөнхий сайд өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгчээ. 

 

 

Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УОК өнөөдөр яаралтай хуралдахаар болжээ. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 5 аймгийн 21 суманд төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 суманд цагаанаар зудархуу байна. 

 

Тодруулбал, Увсын Өндөрхангай, Наранбулаг, Өвөрхангайн Өлзийт, Баруунбаян-Улаан, Дундговийн Өлзийт, Сайнцагаан, Эрдэнэдалай, Адаацаг, Дорноговийн Иххэт, Өргөн, Сүхбаатарын Асгат, Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Халзан, Эрдэнэцагаан, Наран, Онгон, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт, Хэнтийн Баянмөнх, Галшард цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын.

 

Баян-Өлгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Тэс, Давст, Цагаанхайрхан, Зүүнхангай, Ховдын Алтай, Завханы Тэс, Алдархаан, Баянтэс, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Цагаанчулуут, Их-Уул, Завханмандал, Нөмрөг, Тосонцэнгэл, Баянхайрхан, Цагаанхайрхан, Сантмаргац, Шилүүстэй, Тэлмэн, Идэр, Баянхонгорын Баянхонгор, Архангайн Цэцэрлэг, Хангай, Жаргалант, Төвшрүүлэх, Цахир, Эрдэнэмандал, Тариат, Өвөрхангайн Богд, Төгрөг, Хужирт, Есөнзүйл, Хархорин, Баян-Өндөр, Бүрд, Бат-Өлзий, Хөвсгөлийн Галт, Жаргалант, Цэцэрлэг, Булганы Гурванбулаг, Баяннуур, Дашинчилэн, Рашаант, Сэлэнгийн Ерөө (Бугант), Хүдэр, Сүхбаатар, Төвийн Эрдэнэсант, Өндөрширээт, Бүрэн, Лүн, Алтанбулаг, Баян-Өнжүүл, Заамар, Дорноговийн Дэлгэрэх, Айраг, Сайхандулаан, Алтанширээ, Сайншанд, Хатанбулаг, Дундговийн Цагаандэлгэр, Сайхан-Овоо, Өмнөговийн Манлай, Хэнтийн Дархан, Баян-Овоо, Батноров, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Жаргалтхаан, Галшар, Баянмөнх, Сүхбаатарын Дарьганга, Дорнодын Матад, Дашбалбар, Баянтүмэн, Цагаан-Овоо, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Халхголд зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн байна.

 

Мөн Увсын Завхан, Ховдын Үенч, Эрдэнэбүрэн, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баян-Уул, Дэлгэр, Жаргалант, Тайшир, Завханы Отгон, Ургамал, Сонгино, Түдэвтэй, Яруу, Баянхонгорын Бууцагаан, Баянговь, Бөмбөгөр, Жаргалант, Жинст, Баянлиг, Эрдэнэцогт, Баянбулаг, Хүрээмарал, Галуут, Архангайн Өлзийт, Хашаат, Өгийнуур, Хотонт, Өндөр-Улаан, Батцэнгэл, Чулуут, Хайрхан, Өвөрхангайн Сант, Гучин-Ус, Баянгол, Хөвсгөлийн Цагааннуур, Цагаан-Үүр, Улаан-Уул, Ренчиглхүмбэ, Булганы Баян-Агт, Булган, Баян-Агт, Орхоны Жаргалант, Баян-Өндөр, Сэлэнгийн Зүүнбүрэн, Орхонтуул, Түшиг, Цагааннуур, Орхон, Баянгол, Төвийн Баянчандмань, Баян, Баянцагаан, Цээл, Нөхөрлөл, Угтаалцайдам, Борнуур, Зуунмод, Эрдэнэ, Улаанбаатарын Тэрэлж, Багануур, Дундговийн Өндөршил, Луус, Дэлгэрхангай, Дэрэн, Говь-Угтаал, Баянжаргалан, Өмнөговийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Дорноговийн Эрдэнэ, Хөвсгөл, Хэнтийн Өмнөдэлгэр (Гурванбаян), Биндэр, Өлзийт, Норовлин, Дэлгэрхаан, Батширээт, Өндөрхаан, Дорнодын Хөлөнбуйр, Чойбалсан, Чулуунхороот, Баяндунд цагаанаар зудархуу байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Tricia:
CRYPTO RECOVERY MADE EASY: I’m letting everyone know about the help I received from the registered company Hacker Steve to get back my stolen Bitcoin. I got confused and agitated. I informed a coworker about my experience, and he suggested that I contact Hacker Steve. He certainly contributes to the return of a respectable amount of my “BTC” investment. I’ve made the decision to make my testimony public in appreciation for a job well done. Your stolen money/BTC can be recovered by Hacker Steve because Hacker Steve has cutting-edge tools that are managed by the top cryptocurrency recovery professionals in the field of Cryptocurrency Assets Recoveries. Contact him via hackersteve911@gmail.com | https://hackersteve.great-site.net/
2024-02-19
Малчдыг сум багаар нь шинэ маягийн нэгдэлийн (хувь нийлүүлсэн хоршоолол)зохион байгуулалтанд оруулж байж энэ асуудал шийдэгдэнэ
2024-02-14
өчнөөн хүүхэд ханиаданд дарлуулж эмнэлгүүдээр нэг таран байршиж ор байтугай шал олдохгүй байхад энэ новш ямар бэлэн байдал зарласанбэ
2024-02-14
дандаа худлаа сүржигнэнэ шүү
2024-02-14