Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Шинийн нэгний өдөр монголчуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр мэндчилгээндээ "...Хөх Монголын тусгаар тогтнол батжин бэхжиж, эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх хариуцлагатай жил гарч буйг санацгаан Монгол хүний саруул ухаанаар хамтдаа зүтгэцгээе!" хэмээн бичжээ.
Энэ онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Энэ сонгуулиар хууль тогтоох дээд байгууллагын гишүүд сонгогдоно. Энэ сонголт экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлснээр "эх оронтойгоо үлдэх эсэхийг шийдэх" аймаар, аймшигтай үйл явдал биш. Үндсэн хуулийн дагуу дөрвөн жил тутамд явагддаг л үйл явдал.
Монгол төрийн тэргүүн байсан хүн уламжлалт баярын мэндчилгээндээ хүртэл айдас хүйдэс хавчуулах шаардлагагүй баймаар.