Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.6 хувь, өмнөх сараас 0.8 хувиар өссөн байна.
2024 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 11.5 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 6.0 хувиар, барааны бүлгийн үнэ 7.7 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өсжээ.