УИХ-ын намрын чуулганаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль батлагдсан. Энэхүү хуулийн төсөлд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хүний эрхийн хэд хэдэн ноцтой зөрчлийг арилгахаар санал боловсруулж Засгийн газарт долоон удаа албан бичиг хүргүүлсэн байдаг.
Тэгвэл С.Одонтуяа гишүүний хүний эрхийн байдлыг дээрдүүлэх саналууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд дараах байдлаар тусгагджээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүд...
1. Сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих асуудлыг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилсан тухай мөрдөгчийн шийдвэрийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэнэ.
2. Шүүх “хязгаарлалт тогтоох”, “цагдан хорих” арга хэмжээг авах, “сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас /22-06 цаг/ бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ.
3. Мөрдөгч яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа хугацаг дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлнэ. Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлнэ. Шүүх цагдан хорих хугацааг сунгах тухай прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргана. Яллагдагчийн цагдан хорих хугацааг баривчилсан өдрөөс, эсхүл яллагдагчийг цагдан хорьсон өдрөөс эхлэн прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл тоолно.
4. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид өмгөөлөгч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах журмыг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны саналыг харгалзан Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
5. Тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар мэдээлэл авах, прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрөх, эсхүл татгалзах, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар өөрийн саналыг илэрхийлэх, шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээс татгалзах.эрхийг нэмж тусгасан. Мөн Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн хүнд холбогдох хэргийг бусад яллагдагч нарт холбогдох хэргээс тусгаарласан бол түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болно. гэж зохицуулсан байна.
6. Дагасан хууль ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг оруулсан байна.
Үүнд: Шийдвэр гүйцэтгэгч хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчийн байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина. Шийдвэр гүйцэтгэгч яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журам, хяналтын техник, хэрэгслийг ашиглах, арчлах заавар, журам, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний нөхцөл, журмыг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлага, авах арга хэмжээний талаар тайлбарлаж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна. Зэрэг зохицуулалт орсон байна.
7. Сэжигтнийг баривчлах талаар өмнөх хуулиар “сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах” гэж байсныг хасаад уг ажиллагааны нэр томьёог “Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах” гэж заасан байна. Үндэслэл нь хорих ялтай хэргийн хувьд:
• гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан;
• гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан;
• хэргийн газар болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд гэмт хэргийн ул мөр илэрсэн.
Хорих ялгүй хэргийн хувьд дээрх үндэслэлээс гадна нэмж:хэн болох нь тогтоогдоогүй; Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй;Монгол Улсад байнга оршин суудаггүй. зэрэг үндэслэлээр, хүнд хэргийн хувьд мөн дээр дурдсан аль аль үндэслэлийг хэрэглэх боломжтойгоор заажээ.
Мөн Прокурор сэжигтнийг баривчилсан шийдвэрийг хүчинтэйд тооцуулах, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналаа баривчлах хугацаа дуусахаас 24 цагийн өмнө шүүхэд хүргүүлнэ.
Шүүх прокурорын саналыг хүлээн авснаас хойш даруй, эсхүл 24 цагийн дотор шүүхийн хэлэлцүүлгийг товлон явуулж, прокурорын саналыг үндэслэн баривчлах ажиллагааг хүчинтэйд тооцох, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг хянан шийдвэрлэнэ. Мөрдөгч сэжигтнийг баривчлах үед түүнийг ямар хэрэгт холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж, энэ хуульд заасан эрхийг сануулнаГэсэн шинэ зохицуулалт тусгасан байна.
8. Шүүх Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахаар заасан яллагдагчид дараах үндэслэлээр цагдан хорих шийдвэр гаргана:
• эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, эсхүл оргон зайлсан;
• шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
• хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа;
• урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.зэрэг үндэслэлийг найруулга хийсэн, зарим хэсгийг нэмсэн байна.Мөн --Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид: эд хөрөнгө, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа насанд хүрээгүй хүний эсрэг, эсхүл амь нас, эрүүл мэнд, бусад шалтгааны улмаас өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах чадваргүй хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэн; зохион байгуулалттай гэмт бүлгийн үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцсон; Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй; МонголУлсад байнга оршин суудаггүй. зэрэг үндэслэлээр цагдан хорихоор заасан.
• Яллагдагч өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, эсхүл түүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол прокурорын гаргасан саналыг үндэслэн шүүх яллагдагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно