XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, нэр бүхий хүмүүст төрийн дээд цол олгож, одон, медаль гардууллаа.
Уламжлалт мал аж ахуйг орчин үеийн арга зүйтэй хослуулан хөгжүүлэх, малын үүлдэр угсаа, ашиг шимийг дээшлүүлж бэлчээрийн менежментийг сайжруулах, малын тоо толгойг тогтвортой өсгөхөд идэвх санаачилга гарган, залуу малчдыг сурган бэлтгэж буй бодит хувь нэмрийг нь үнэлэн Хэнтий аймгийн Баян-Овоо сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Доржийн Дашзэвэгт хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Дашнямын Цогтсайхан,
“Чандмань тал” ХХк-ийн захирал Жамцын Энхболд,
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн зохион байгуулагч Бүлтэнгийн Эрдэнэхүү,
Төр, захиргааны ахмад ажилтан Дандарын Эрдэнэдаш,
НҮБ-ын “Стреам” төслийн зөвлөх Жаргалын Бяцхандаа,
АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн тэнхимийн эрхлэгч академич Шаравын Болд,
“ААББ” ХХК-ийн захирал Цэдэн-Ишийн Даваасүрэн,
“Хос-Аз” ХХК-ийн захирал Намжаагийн Зоригт,
“Талх чихэр” ХК-ийн талхны үйлдвэрийн дарга Чулуунцэцэгийн Энхтуяа,
Завхан аймгийн Тосонцэнгэлийн Мод боловсруулах комбинатын дарга асан Долгорын Банзрагч,
“НВЦ” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Бэгзжавын Цэрэндаваа,
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Дохиолол холбооны 2 дугаар ангийн орлогч дарга асан Загдаагийн Сумьяа,
“Цомбо” эм ханган нийлүүлэх компанийн эдийн засагч Наваантаяагийн Өлзий-Орших,
Геологи, уул уурхай, эрчим хүчний салбарын ахмад ажилтан Чимэдийн Батаа,
Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад хяналтын инженер Бадарчийн Цэцэгмаа,
Дорноговь аймгийн “Хан-Өлгий” ХХК-ийн захирал Хоролын Хүрэл,
Төв аймгийн Эрдэнэсант сумын малчин Гомбосүрэнгийн Даваадорж,
Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Жамбын Мөнхсүрэн,
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, Анагаах ухааны доктор, хүний их эмч Ядамын Амаржаргал,
Баянхонгор аймгийн “Мандал дент” эмнэлгийн захирал Дорж-Очирын Цэрэнхорлоо,
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга асан, хүүхдийн их эмч Санжаагийн Нарантуяа,
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Сономын Наранцэцэг,
Булган аймгийн Рашаант сумын Засаг дарга Батмөнхийн Бат-Эрдэнэ,
“Макс рөүд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Чимэддоржийн Батбаяр,
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын орлогч захирал Балбарын Даваасүрэн,
“Намир медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ая зохиогч Буяндэлгэрийн Пүрэвсүрэн нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан, оруулж байгаа нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардууллаа.
Ерөнхийлөгч төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөв.
Уншиж байна |