Байгалийн түүхийн музейн барилгын явцыг 1.9 тэрбумаар хянуулахаар ТЕНДЕР зарлажээ
2024-02-07

Улиг болтлоо яригдсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болоогүй зүйл бол Байгалийн түүхийн музей барих ажил. Эрх баригчдын шийдвэрээр өнгөрсөн жилээс энэ ажил эхэлсэн байх ёстой. 

 

 

Азидаа томоохонд тооцогдох ОУ-ын стандартад нийцсэн орчин цагийн Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг өнгөрсөн онд эхлүүлэхээр болсон. Уг музейг барих анхны тооцооллоор бол нийт 138 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Үүнийн 29 тэрбум төгрөгийг өнгөрсөн онд зарцуулахаар боловсон.  Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих юм. Тэгвэл энэ оны төсвийн жил эхлэхтэй зэрэгцэн “Байгалийн түүхийн музейн барилга” төсөл арга хэмжээний захиалагчийн хяналт хийх, үйлчилгээ үзүүлэх ТЕНДЕРИЙГ Соёлын яамнаас зарласан байна. 

 

Уг нь төрд барилгын үйл явцыг хянах томоохон бүтэц орон тоотой бүхэл бүтэн яам бий. Гэтэл Соёлын яам музейн барилгад хяналт хийхээр 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлажээ. Ийнхүү он дарааллан яригдаж байгаа Байгалийн түүхийн музейн барилгын ажлын явцыг хянах үүргийг Соёлын яам хувийн байгууллагад их хэмжээний хөрөнгө заран даалгахаар болсон байгаа нь анхаарал татаж байна. 

 

Мөн Соёлын яамнаас тендер зарлахдаа баримт бичиг хавсаргаагүй байна. Нэг үгээр дээрх тендерт оролцогч ямар шаардлага, шалгуур үзүүлэлт хангаж, ямар ажил хийх талаарх мэдээлэл нь "нууц" гэсэн үг. 

 

Shuud.mn
Сонин хачин
мгл:
ЭНЭ соёлын яамыг тэр солиот Чинбатын мэдрэл хүүхнээс салгаачээ
2024-02-08
davaa:
hynuulah humuus n ymar unetei surhii amitas bn ? 1.9 terbumaar hynah gedeg chini zugeer l shunliin sedelt bn ! barilga barihiig harj suudag manaachid uguh mungu uu ?
2024-02-07
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
2024-02-07
Татвар төлөгчдийн мөнгө "ёо" гэдэггүй болохоор мөн ч дураар үрэх юм даа?? Ерөөс татвар төлөхөө боливол яасан юм бэ?? Бид ямар илүүдээ гарсан мөнгөө төлж байгаа биш??
2024-02-07